x

Үнэндээ би онгирч байна!

Би бол ХҮН. Намайг төрөхийн “гажиг” эсвэл синдром биш зүгээр л хүн гэж хараач гэж та бүхнээс хүсч байна. Намайг нийгмээс алга болгох гээд эсвэл эмчлэх гэж оролдоод хэрэггүй. Би зүгээр л та нараар хайрлуулж, үнэ цэнээ мэдэрч, боловсрол эзэмшмээр байна. Хааяадаа л та нарын тусламжийг авахыг хүсдэг. Ямар тусламж вэ гэвэл эцэг эхчүүд, хүүхдүүдэд аль болох хурдан сургалт хийгээсэй, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа харааг нь шалган нүдний шил тааруулж өгөөсэй, бусад хүүхдүүдтэй адилхан сургуульд явуулаасай гэж хүсдэг.

Биднийг өөрсдөө суртал нь ажлын байран дээр дадлагажуулж, ур чадвар эзэмшихэд туслан бие даан ажиллаж амьдрахыг маань дэмжээч. Биднээс алдаа, бүтэлгүй үйлдэл биш харин ур чадвар, авъяас билигийг олж хараач гэж хүсч байна. Энэ бүх тусламжйг үзүүлэхэд та нараас гарах зардал бол сардаа авч уудаг ганц аяга кофений үнэтэй тэнцүү шүү. 

Хүртээмжтэй, бие биенээ хүлээн зөвшөөрсөн нийгэм, эрт оношилгоо гэж юу юм бэ? Боломж олговол бид юу чаддаг гэдгийг өөрөөрөө жишээ аван тайлбарлая. Намайг онгирч байна гэж та бүхэн бодож магадгүй. Үнэндээ би онгирч байна аа. Би хөршийнхөө хүүхэдтэй хамт энгийн сургуульд суралцсан. Сургууль дээрээ энгийн хүүхдүүд бид бие биенээсээ олон зүйлийг сурсан. Сургуульд байхдаа би өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд зөв зүйлийн төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгосон.

Би Цагаан ордны хашааг нь давалгүйгээр, албан ёсоор уригдан хоёр ч удаа орж үзсэн. Би киноны голд дүрд тоглож, бас алдартай ТВ шоунд тогтмол оролцоод явж байна. Миний бичсэн зохиол дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн гарсан. Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын сенатад хэлсэн миний үг вайрал болж, сошиал дээр тренд болж чадсан. 160 сая хүн миний бичлэгийг үзсэн.  

Би яагаад ингээд онгироод байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ бол даун синдромтой хүний амьдралын түүх юм. Даунтай хүн бусдын адил амьдралыг бүрэн мэдэрч, бүтэн таашаал авч чаддаг юм шүү. Бид бас ийм ЭРХТЭЙ.

John Franklin Stephens

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 58 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 1 цаг 30 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 1 цаг 50 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 4 цаг 31 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 4 цаг 33 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 4 цаг 34 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 4 цаг 37 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 4 цаг 39 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 цаг 44 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 4 цаг 45 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 4 цаг 46 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 47 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 4 цаг 49 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 цаг 50 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 4 цаг 51 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 4 цаг 52 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 4 цаг 55 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 21 цаг 32 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 21 цаг 33 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 21 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top