x

Соёлын сайд ба гудамжны хөгжимчин

С.Чулуун баскэр биш.

Шинэ Засгийн газрын бүтцэд Соёлын яам байгуулагдаж, Монгол Улсын соёлын бодлого гадарлах бүү хэл доторлохгүйн зовлонгүй мэргэжлийн хүмүүсийн гарт очсон. Өмнө нь боловсрол хариуцсан яамны бөөрөнд байсныг өрх тусгаарлаж шинээр бүрдүүлсэн гэхэд бүр долоон газар, 78 албан хаагчтай “бие даасан” Соёлын яам төвхнөөд авлаа. Сайд нь түүхч, академич С.Чулуун, дэд сайд нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга нь дуучин, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гэхээр эрхэлж буй асуудлынхаа эрт хийгээд эдүгээг зангидан эмхлэх чадвар буй хэмээн итгэж болох мэт. 

Соёлын салбарт ажиллагсад яамтай болсноо аавтай болсны дайтай хүлээж авсан. Харин хүлээлтийн хариуд өгсөн эхний ажил болох “Соёлын цаг” аян мэргэжлийн урлагийнхныг гудамжинд гаргаж, гараанаасаа унаж байна. Орон нутгийн сонгуульд нөлөөлөх улс төрийн зорилго тавьснаас Соёлын яам коммунист “улаан булан”  болж хувирав. “Дэлхийн хотуудын гудамж талбайд хүмүүс урлаг соёлын үзүүлбэрүүдийг сонирхож л байдаг даг” гэж энэ шүүмлэлийн хариуг зандрангуй өгөх байх. Гэвч тэр бол огт өөр урлаг бөгөөд хэрэв мэргэжлийнхнээ зоригтойгоор гудамжинд тоглуулж иргэдийн санаагүй газарт нь гэнэтийн бэлэг барихаар шийдсэн л бол хэзээ, хаана, яаж гэдгийг мэдрэг сонгох, нарийн зохион байгуулж байж таашаах, цэнгэх, хөгжилдөх нөлөөлөл үзүүлж болох юм. Урлагаар соёлыг түгээх, гоо зүйн таашаал, мэдрэмжид нь хүрэхийн тулд нийтийн тээвэр, тухайлбал онгоц, метронд, эсвэл хүний хөл тасардаггүй гудамжинд, бүр галт тэрэгний буудалд алдартай театрынхан улаан хөшигтэй тайзнаасаа бууж, энгийн хувцастай флэшмоб хийх нь орчин цаг, дижитал эринээ мэдэрсэн амжилттай нөлөөлөл болсон туршлага улс орнуудад бий. Харин манай Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран зохиож буй “Соёлын цаг”-ийн тоглолтууд сэтгэл хөдлөл, баяр баясгалан түгээж чадахгүй байна. Хэлбэрийн хувьд агуулгадаа гологдсон ядмаг тайз, орчиндоо зохицоогүй хувцас, хэрэглэл, лоозонтой анонсандаа хайрцаглагдсан хайран ч урлаг, хайран ч соёл. Гудамжны урлаг энгийн, бас этгээд, тайзны урлаг мэргэжлийн бас тансаг байдгийг торгон мэдрэх учиртай Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат сэрэмжлэн жор тун, хэлбэр агуулгыг дүйцүүлэх ёстой байв. Энэ сарын 5-ны бямба гаригт бүх нийтэд урлагийн боловсрол олгох зорилготой “Гүн Агааль” хэмээх ТББ-ын санаачилгаар хүүхдийн паркад тоглолт болжээ. Тэд бол баскэрууд буюу гудамжинд хөгжимдөж дуулах улс. Тиймээс тэд ямар нэг саатай дээл хувцас, улаан хивс, хулдаасан анонсгүйгээр хүмүүст юу чаддагаа үзүүлж, хамтдаа баяр баяслыг эдлэх юм. 

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг.

Урлагт дуртай хүмүүс театраа санажээ. Дуучид, бүжигчид, жүжигчид ч тайзаа, үзэгчдээ санаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас сэргийлж театрууд хөл хорьсныг бүх нийтээр дагаж байгаа ч Соёлын яам хэрэв Боловсролын яамтай зэрэгцэн тахлын үеийн менежмент хэрэгжүүлэхээр хичээсэн бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хязгаартайгаар явуулж байгаа шиг театруудын үүд хаалга ч үзэгчдийн өмнө цэлийж болох байсан. Соёлын сайд ч мэргэжлийнхнээ гудамжинд гаргахгүйгээр нөлөөллийн аянаа хэрэгжүүлж чадах байсан.    

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг. Түүний удирдаж буй Монгол Улсын соёлын салбарт хариултгүй ээрэгдсэн асуулт ч цөөнгүй байна. Сүүлийнхээс эхэлье.

Монголд монгол бичиг амьд уу?

“1946 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийг “амьдаар нь” авч ирсэн өмнөд монголчууддаа бид талархдаг. Дундад улс шинэ “соёлын хувьсгал” эхлүүлж, мах цусны тасархай ахан дүүсийг маань ахин дээрэлхэж буй энэ өдрүүдэд бид улам илүү алсыг харах ёстой. Босоо монгол бичгийн аврал нь Монгол Улс өөрөө л байх түүхэн хариуцлага бидэнд тулгарав биш үү?” гэж Гүн овогт Г.Аюурзана нүүр номдоо бичжээ. Энэ бол асуулт. Соёлын яам үүнд хариулах, нийтэд нөлөөлөхүйц бодлого хийгээд үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй, Боловсролын яамтай хамтран үр дүн нь мэдрэгдэхүйц бодит ажлуудыг хийх ёстой болж байна.  

“Өнөөдөр англиар цэвэрхэн ярьчихдаг залуустай Улаанбаатарын хаа ч таардаг. Харийн хэлийг хялбархан сурдаг монголчууд өөрийн бичгийг өөриймшүүлэхэд юухан байх вэ дээ! Залхуурал, мөнгө хөрөнгө гэх мэтийн арчаагүй шалтаг тоочихоо цэглэж, авч үлдэх ёстой бүхнээ ямар ч хамаагүй үнээр авч үлдье ээ! Даруйхан монгол бичигтээ шилжье! Чингис хааныхаа “Улсын бичиг” гэж тунхагласан үндэсний бичиг үсгээ жинхэнээс нь “Улсын бичиг” байлгая аа” гэж Г.Аюурзана олон нийтэд хандсан байна. Соёлын яам юу бодож байна?  

Түлүүгийн давааны буузнаас өөр юм байна уу? 

Коронавирус дэлхий ертөнцөд сөрөх аргагүй шинэ соёл, онцгой дэг журам авчирч байна. Хил хаагдаж, гадаадын жуулчид тасрахад голын эрэг дээр майхан хатгаад мах шарж идсэн дотоодын аялагчид “ганцаардав”. Хөдөө тийш аялал жуулчлалын бүтээгдэхүүн ядмаг, “Түлүүгийн” буузны газраас өөр үзэж харах, сонирхож мэдэх контентгүй нэгэн зун өнгөрөв. Түүх, соёлын өв болсон сүм хийд, музейдийг сэргээн засварлах, монголчууд бид эх орныхоо эд өлөг бүрийг хайрлан биширдэг болох ажлыг Соёлын яам шинэ шатанд гаргаж чадах уу? 

Ковид-19 биш гэхэд хожим ямар ч вирус хил хязгааргүй дэгдэхэд хүмүүс уламжлалт соёлыг эдүгээчлэн хүртсээр л, гоо зүйн таашаалдаа умбасаар байх эрхтэй. Хүн болгон гартаа дэлгэц атгасан орчин үед хил хязгааргүй платформын шийдлүүд бүрэн боломжтой. Монголд бодлого, үйл ажиллагаа л дулимаг байна. 

Түүх, соёл, урлаг одоо үнэгүй юү?

Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг түүх, соёлын үзвэр, үйлчилгээнд өлөн зэлмүүн хандах арга барилыг соёл болгон дэлгэрүүлэхийн эсрэг хатуу зогсох ёстой. Байсхийгээд л “Музейгээ үнэгүй үзээрэй” гэсэн зар явуулдгийг зогсооно уу. Энэ өдрүүдэд ч тийм зар түгэж буй. Театр, музей, оюуны бүтээлүүд амьд, тансаг, үнэ цэнтэй байх ёстой. Орон нутгийн сонгуульд зориулж мэргэжлийнхнийг гудамжинд тоглуулж байгаа нь тайзаа, үзэгчдээ санасан тэднийг доромжилж буйтай адил хэрэг тул бид тэднийг театрт нь зорьж үзмээр байна.   

Циркээ яах юм?

Манай улсад хөгжсөний 80 жилийн түүхтэй цирк сүүлийн 12 жилийн дотор хар бараан зах болж хувирлаа. Менежментийн хувьчлалаар авсан айл нь зориулалтын дагуу ашигласангүй тул түүхт цэнхэр асраа буцааж авч чадах уу?   

Уран нугараач, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу “Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гадаадын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Хуучин циркийн боловсон хүчнийг ЗХУ-д төрөл жанр бүрээр бэлтгэдэг байсан, одоо зөвхөн шавь сургалтаар дотооддоо уран нугаралт зэрэг цөөн мэргэжлээр сургах болсон. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж ажиллаасай” хэмээн хүсэж байна.

Улс төрөөс ангид байж чадах уу?

Улс төрийг “соёлгүй” хийж болохгүй гэдгийг бүгд ойлгосон цагт түүхч, академич С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох чадалтай Чингис хааны музей, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгож өгөх Андлалын өргөө, Ерөнхийлөгч Х.Баттулгыг үндэсний бүтээн байгуулагч түүхэн лидер гэх урлаг соёл, сэтгүүлзүйн төслүүд эрчээ авсан оюун санааны өвөрмөц үед Монгол Улс бас ирсэн. Тиймээс энэ цаг дор шинээр байгуулагдсан Соёлын сайдад улс төрийн дарамт хийгээд нөмөр нөөлөг эдгээр гурван талаас өөр өөрийнхөөрөө ирэх болно. С.Чулуунд ажиллах боломж гэхээсээ тулгарах давагдашгүй хүчин зүйл хавьгүй илүү тохиолдох магадлалтай. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 1992 онд Соёлын сайдаар томилогдон ажилласнаар утга зохиолын орчуулагчийн карьераа төгсгөж, том улстөрч болох гараагаа эхлүүлснээс харахад Соёлын сайд С.Чулууны дараагийн нүүдэл түүх соёл, эрдэм судалгаа биш ч байж магад. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Соёлын яам нэг жил гаруй ажиллаад татан буугдсан түүх энэ удаад ч давтагдах магадлал бий. Тэгэхээр Соёлын сайд С.Чулуун өөрт ногдсон цаг хугацаандаа Монголын соёл гэгээрлийн түүхэнд хэр академич болохоо харуулаад буух уу, эсвэл нөлөө бүхий улстөрчдөд үйлчилж байгаад дэвших үү гэдэг асуулт бас урган гардаг.   

Б.Энхцэцэг

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 51 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 1 цаг 23 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 1 цаг 43 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 4 цаг 24 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 4 цаг 26 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 4 цаг 27 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 4 цаг 30 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 4 цаг 32 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 цаг 37 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 4 цаг 38 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 4 цаг 39 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 40 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 4 цаг 42 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 цаг 43 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 4 цаг 44 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 4 цаг 45 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 4 цаг 48 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 21 цаг 25 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 21 цаг 26 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 21 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top