x

Хэлмэгдэгсдийн дурсгал ба шинэ Хэлмэгдүүлэлт

Өчигдөр монголчууд нийтээрээ Зөвлөлт Оросын шахалтаар байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссийн шийдвэрээр 30 мянга гаруй /сүүлийн үей эх сурвалжуудад 57 мянга орчим гэж мэдээлэгдсэн, үүнээс 30 мянга гаруйг нь буудан хороосон/ хүний амь, амьдралыг үгүй хийсэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг дурсаж, хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн өнгөрүүллээ.

Энэ өдөр төрийн гурван өндөрлөг Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Өчигдрийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булганд томилолтоор яваа шалтгаанаар цэцэг өргөх ёслолд оролцсонгүй. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Мөн өдөр өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн гай гамшгийг дурсахын зэрэгцээ өнөөдрийн Монголд бий болоод байгаа улс төрийн шинэ хэлмэгдүүлэлтийн тухай сэдэв олон нийтийн сүлжээний гол цөм болов. Мэдээж өнгөрсөн сонгуулийн өмнө болж өнгөрсөн том баривчилгаануудтай холбоотой. Дийлэнх шүүхээс ялаа авсан. С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Г.Эрдэнэбат. болон бусад... Энэ удаагийн хэлмэгдэгсдийн өдрийн гол “онцлог” гэх үү дээ.

Хаалттай шүүх хуралдаануудаас тэдэнд өгсөн ял шийтгэл хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн, гэм бурууг нь хэрхэн тогтоосон, шүүхийн процесс яаж явсан, шүүхэд хэрхэн яаж нөлөөлсөн гэх мэтээр маш олон эргэлзээ, таамаг, хардлагуудыг үлдээсэн шүүхийн тогтоолыг олон нийт шүүн хэлэлцсэн хэвээр. Түүнээс илүүтэй шүүх эрх мэдлийг бүрэн хараандаа авч, гарын үзүүрээр хөдөлгөж буй “онцгой бүрэн эрхтэй” гурван хүний тухай...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулж, томилдог хууль баталснаас хойш жил хагасын хугацаа өнгөрч байна. “Түр зохицуулалт” гэж тайлбарласан энэ хууль нь бүр үйлчлэхээр болж байгаа юм даг уу.

Ямартай ч энэ хугацаанд Монголын сор болсон сэхээтнүүд, ардчиллын лидерүүд /АН-ын гэсэн үг биш шүү/ шоронгийн хаалга татаж, ҮАБЗ-ийн гурван гишүүний бах тавыг хангав. Шүүх эцсийн шийдвэрийг гаргасан хэдий ч шүүхийн дээр хэн байгаа тухай асуудал хэзээ ч дуусахгүй сэдэв боллоо.

Өмнө нь шүүхийн шийдвэргүйгээр "Онцгой бүрэн эрхт комисс"-ын гурван хүн /Х.Чойбалсан тэргүүтэй/ цаазын ял оноодог байсан бол өнөөдөр "ҮАБЗ" нэртэй онцгой бүрэн эрхт комисс шүүхийн шийдвэрийг залж байна аа гэсэн үг. Цаг үе нь, хэлбэр нь өөр боловч чанарын ялгаа бол нэг их байхгүй... 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 48 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 1 цаг 20 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 1 цаг 40 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 4 цаг 21 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 4 цаг 23 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 4 цаг 24 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 4 цаг 27 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 4 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 4 цаг 34 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 4 цаг 35 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 4 цаг 36 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 37 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 4 цаг 39 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 4 цаг 41 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 4 цаг 42 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 4 цаг 45 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 21 цаг 22 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 21 цаг 23 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 21 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top