Нийгэм
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй
Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.
2024-06-14
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан юм. Нийслэл энэ онд багтаан 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.
2024-06-13
ХЭҮК: Сонгуулийн үеэр иргэд регистр, гэрийн хаяг, хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөв
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.
2024-06-13
2024 оны Хүйсийн Эрх Тэгш байдлын үзүүлэлтээр Монгол улс дэлхийн 146 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэв
Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас өчигдөр нийтэлсэн “Global Gender Gap Report 2024” хүйсийн эрх тэгш байдлын тайланд Монгол улс дэлхийн 146 орноос 85 дугаарт эрэмбэлэгджээ.
2024-06-13
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ – Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
2024-06-13
ӨНӨӨДӨР: “Ногоон барилга-ухаалаг хот” олон улсын уулзалт болно
Зургаадугаар сарын 13-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
2024-06-13
Хан-Уул дүүрэгт эмнэлгийн цонхоор хүн унаж, нас баржээ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр урд шөнө буюу зургаадугаар сарын 13-ны 01:30 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёрдугаар давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл иржээ.
2024-06-13
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой 11 зуслангийн мэдээлэл
2024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.
2024-06-13
Улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.
2024-06-12
ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх материал
Элсэлтийн шалгалтын шалгуулагч та шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
2024-06-12
Автомашин хулгайлж, зохицуулагчийн дохиог зөрчин зугтаасан иргэнийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн зохицуулагчийн дохиог зөрчиж, зугтаасан автомашиныг албадан зогсоох ажиллагааг явуулжээ.
Тодруулбал Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид “Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэх явцад нэр бүхий иргэн зохицуулагчийн дохиог зөрчиж, зугтаасан байна.
2024-06-12
ДАРХАН-УУЛ: "Зулзагын гол" хүүхдийн зуслангийн нэгдүгээр ээлж эхэллээ
Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан зуны нээлтээ хийлээ. Нэгдүгээр ээлж “Тэгш оролцоо” төвийн бүсийн цугларалтаар эхэлж байна. Энэ удаад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 300 гаруй хүүхэд амрахаар цуглажээ.
2024-06-12
Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цагийн хооронд тээвэрлэлт хийж байна
Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийдэг.
2024-06-12
Яармагийн дэнжид 300 сая төгрөгөөр автобусны буудал байгуулна
Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн дэнжид автобусны буудал байгуулахаар тендер зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг нь 300 сая төгрөг бөгөөд орон нутгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх аж.
2024-06-12
Өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
2024-06-12
Улиас модны унгирлыг усаар шүршиж байна
Төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.
2024-06-12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас ₮5.4 тэрбумын хохирол учирсан нь тогтоогдлоо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж буй.
2024-06-12
Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн гарцтай байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байна.
2024-06-12
Автобус компаниудын инженер, техникийн ажилтнуудыг “Юүтонг” үйлдвэрт сургалтад хамрууллаа
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан 10 компанийн инженер, техникийн ажилтнууд тус компанийн үйлдвэрт дадлага сургалтад хамрагдав.
2024-06-12
Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажил эхэлж байна
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах" төслийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энэтхэг Улсын 100 хувийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллага шалгарч, барилга угсралтын ажил Монгол Улсын норм дүрмийн дагуу эхэлж байна.
2024-06-12