Нийгэм
Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөнө.
2024-06-12
Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
“Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчдадаа зориулан 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна.
2024-06-11
Баянхонгор руу тогтмол нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна
ЗТХ-ийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлээд байгаа.
2024-06-11
Тавдугаар сард гудамж, талбайд бие зассан, нус, цэрээ хаясан зөрчил өмнөх сарынхаас 8%-аар өсжээ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
2024-06-11
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Монголын нууц товчоо" номыг брайл үсгээр хэвлэжээ
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өчигдөр боллоо.
2024-06-11
Согтуурч, мансуурсан үедээ жолоо барьсан зөрчил 8.4 хувиар өсчээ
Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
2024-06-11
Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгөв
Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
2024-06-11
Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна
Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ.
2024-06-11
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно
Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ.
2024-06-11
Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно
Байтагийн зам ашиглалтанд орсноор нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэв.
2024-06-11
Завьт эргүүл ажиллаж байна
Өчигдөр буюу 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.
2024-06-11
ДАРХАН-УУЛ: Автозамын шалган нэвтрүүлэх хэсгийг цахим системд холболоо
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Дархан-Уул аймагт арван төрлийн багц системийг нэвтрүүлж байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын нэг нь автозамын шалган нэвтрүүлэх хэсэгт дугаар таних төхөөрөмж суурилууллаа.
2024-06-10
Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
2024-06-10
Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.
2024-06-10
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна
2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Хатант форест” ХХК нь Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумын ойн сангийн 27000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
2024-06-10
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагчдад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
2024-06-10
Цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалав
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм.
2024-06-10
Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
ЧД-ийн 4 дүгээр хороо, тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
2024-06-10
Х.Нямбаатар: "Фүлхэм" клубын дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг сурталчилна
Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер хотын даргад түүний нэртэй хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэжээ.
2024-06-10
Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна
10-ны өдрийн байдлаар Алтайн нуруунаас эхтэй Буянт, Харбут ,Үенч Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см, Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна.
2024-06-10