Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах" төслийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энэтхэг Улсын 100 хувийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллага шалгарч, барилга угсралтын ажил Монгол Улсын норм дүрмийн дагуу эхэлж байна.
Энэхүү сургуулийн барилга нь дөрвөн давхар, 1200 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд захиалагчын хяналтыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨҮГ гүйцэтгэнэ.
Тус хороонд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байршлын нэг бөгөөд 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.