Цагдаагийн алба хаагчийн зохицуулагчийн дохиог зөрчиж, зугтаасан автомашиныг албадан зогсоох ажиллагааг явуулжээ.
Тодруулбал Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид “Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэх явцад нэр бүхий иргэн зохицуулагчийн дохиог зөрчиж, зугтаасан байна.
Шалгалтаар 20 настай иргэн Д нь зургаадугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн "Hyundai FIT" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл (1)