x

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгүүдээс тогтдог. Тэдгээрийн хоорондын харилцаа, уялдаа холбоо социологийн ойлголтуудаар тайлбарлагддаг. Хүйсийн, насны, ажил эрхлэлтийн гэх мэтээр нийгмийг бүрдүүлэгчдийг хэд хэд ангилан, бүлгийн онцлогуудыг судлан шинжилж болдог.

Өнөөдррийн бидний амьдарч буй ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим бол хэнийг ч ялгарварлан гадуурхахгүй байх явдал. Тэгш эрхийн зарчмаар хүний арьсны өнгө, зүс царай, нурууны өндөр нь тухайн хүний онцлог учир гадуурхалт байх ёсгүй билээ. Нийгэм дээр энгийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг төрөөс бодлогоор дэмжиж, тэдний амьдралын чанар, эрүүл мэнд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Учир нь нийгэм түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байх зайлшгүй шаардлагатай. Үүнд албан байгууллагын налуу шат нь зөвхөн тусгай хэрэгцээт тэргэнцэртэй иргэдэд зориулагддаг зүйл биш. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй өндөр настнуудад налуу шатны хэрэгцээ үүсдэг.

Энэ мэтчилэн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүсийын хэрэгцээ биш байдаг. Даяаршсан нийгэмд асуудлыг өөр дотроо шийдэх гэж зүтгэхээс илүүтэй дэлхийн улс орнуудтай санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцах давуу тал бий. Дэлхийн найман тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тусгай хэрэгцээт хүмүүс. Тэд дэлхийн аль тивд, ямар үндэстэнд төрсөн, аль бүс нутагт амьдардгаас үл хамааран өдөр бүр олон асуудалтай нүүр тулдаг.

Нэг тэрбум хүний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр НҮБ 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо”-г байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцд 183 улс нэгдсэн. Энэ долоо хоногт тус конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны  2025-2028 оны гишүүний сонгууль болсон юм. Манай улсын хувьд анх 2020 онд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байсан юм.

Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.

Хорооны гишүүд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх үндсэн зарчим баримталж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд дахин өрсөлдсөн Монгол Улсын төлөөлөгч Д.Гэрэл улиран сонгогдохоор болов. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх гэсэн зарчим баримталдаг. Дэлхийн аль ч оронд тусгай хэрэгцээт иргэний эрхийн асуудал хөндөгдсөөр байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 2 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top