x

Үндэсний бичиг үсгийн баярыг “Монгол үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

​​​​​Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн бодлогын газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын Соёлын биет бус өв, ардын урлагийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? Өмнөх жилүүдээс юугаараа онцлог болох вэ?

- Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн Ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарснаас хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлал  тогтож, жилээс жилд өргөжиж байна. Эдүгээ 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус баярыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Учир нь эх хэл, бичиг үсэг бол тухайн улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа, оюун санааны эрх чөлөө төдийгүй дэлхийн утга соёлын өв санд бидний өвөг дээдэс, монголчуудын оруулсан үнэт зүйлс юм.

Энэ жил зохион байгуулах хорооноос улсын хэмжээнд 70 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон  21 аймгийн нийтийн номын сангууд бүгд тодорхой арга хэмжээг бие даан зохион байгуулахаас гадна МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, төрийн бус байгууллагуудаас “Бичиг соёл, боловсролын төв” зэрэг соёлын болон боловсролын байгууллагууд идэвхитэй ажиллаж байна.

Түүнчлэн Бичиг үсгийн баяраар  эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлууд зохион байгуулагдан иргэдийн гар дээр байгаа бичиг үсгийн соёлтой холбоотой эд өлгийн зүйлээр Төрийн Түүхийн музейд үзэсгэлэн дэлгэж, олон нийтийн хүртээл болгох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд АХА тэмцээн, монгол уран бичигтэн зэрэг олон арван уралдаан наадмууд зохион байгуулагдана. Энэ мэтчилэн тавдугаар сарын 1-6-ны өдрүүдэд улс орон даяар Үндэсний бичиг үсгийн баярыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Жилээс жилд өргөжиж байгаа энэ баярын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 28-нд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс ардын багш Д.Чойжилсүрэнгийн 110 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг амжилттай зохион байгуулсан.

-Улс орон даяар болох 70 гаруй арга хэмжээнээс хамгийн онцлохыг нь нэрлэхгүй юу? Тухайлбал хаана, ямар арга хэмжээ, хэдний өдөр болох зэрэг мэдээллийг хэрхэн авах вэ?

-Хамгийн гол арга хэмжээ энэ сарын 4-нд Үндэсний номын сангийн үүдэнд болох “Үндэсний бичиг үсгийн баяр-2018”-ын нээлтийн арга хэмжээ болох тул хүүхэд залуус, нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр тус номын сангийн үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн улсын жагсаалтад бүртгэгдсэн Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болох юм. Үргэлжлээд Монгол Судлалын уншлагын танхим болон Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлт, “Үндэсний номын сангийн дэлхийд бүртгэгдсэн өвүүд” нэртэй сонирхолтой үзэсгэлэн гарна. Энэ нь монголчуууд бид өөрсдийн бичиг үсгийн дурсгал, нандин өвүүдтэй танилцах боломж бүрдүүлж буйгаараа онцлог ач холбогдолтой. Мөн Уран зургийн галерейд жил бүрийн шилдэг уран бичлэгтнүүдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Улмаар “Үндэсний бичиг үсгийн баяр” номын нээлт, МҮОНРТ-ээр “Судар бичгийн алтан сан” сэдэвт цуврал нэвтрүүлэг гарах бөгөөд Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” уралдаан Хүүхдийн төв номын санд болж, шилдэг сурагчид шалгарч шагналаа гардан авна. Энэхүү уралдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 200 гаруй сурагч оролцоно. Энэ мэтчилэн маш олон онцлох арга хэмжээнүүд хэдний өдөр, хаана болох талаарх мэдээллийг www.mecss.gov.mn цахим сайт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын вэб хуудас www.culture.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой.

-Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтлоо. 15 дахь жилдээ зохион байгуулж буй уг баярын гол ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Улс орны тусгаар тогтнол нь үндэсний бичиг үсэгтэйгээ салшгүй холбоотой. Төрөөс Монгол хэлний тухай, Номын сангийн тухай анхны хуулиуд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус соёрхон  баталсан  нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн юм. Иймээс Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтой. Тиймдээ ч энэ жилийн баярыг “Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгааг дахин тодотгох нь зүйтэй юм. Бидэнд бичиг үсэгтэй холбоотой дундаршгүй их түүх, соёл бий.  Жишээлбэл, ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн олон улсын жагсаалтад Данжуурын гэрэлт хөшөөг бүртгүүлсэн нь Монгол Улсын бичиг үсгийн соёлтой холбоотой томоохон үйл явдал гэдгийг манай эрдэмтэн мэргэд хэлж байна. Тиймээс Үндэсний бичиг үсгийн баяр нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад үндэсний монгол бичгийг таниулах, үүгээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой арга хэмжээ билээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд ирээдүй хойчид маань олон эрдэмтэн мэргэд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 41 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 22 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2 цаг 33 мин Энгийнийг ухаалгаар 2 цаг 40 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 8 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 20 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 5 цаг 34 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 5 цаг 41 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 6 цаг 47 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 8 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 10 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top