“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ОХУ-ын Засгийн газар батлан Хэлэлцээрийн төсөлд Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зуржээ.
Хэлэлцээрийн зорилго нь:
- Гадаад худалдааны ачааг талуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орнууд руу төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Хэлэлцээрт:
- Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
- Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
- Төмөр замын тээвэрт барааг хилийн боомтоор нэвтрүүлэх журмыг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх
- Тээврийн хэмжээг өсгөх, төмөр замын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх,
- Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байна.