x

Тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна

“Газар тариалангийн тогтвортой хөгжил" тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож үг хэллээ

Тэрбээр "Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохионо. Ой угтсан “Атар-60” бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Мөн газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг баталж, өнөөдөр нээлтээ хийж байна гэдгийг онцоллоо.

Улс орны үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсон хүнсний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт, үүрэг, хариуцлага тул иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж,“Хүнс экспортлогч улс” болох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хангахад газар тариалангийн салбар, тариаланч та бүхний оролцоо, хувь нэмэр хамгаас чухал юм гэлээ.

Газар тариалангийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлснээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, гарал үүслийн баталгаатай газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж улмаар экспортын боломж нээгдэнэ. Үүний тулд тулгамдаж буй бэрхшээл, хүчин зүйлийг бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг зөв тодорхойлж, цаг алдалгүй хичээн зүтгэхэд энэхүү зөвлөгөөн үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж ирсэн түүхэн 60 жилийн эхний 30 жилийн хугацаанд энэ салбар шинжлэх ухаанд тулгуурлан амжилтанд хүрч, улмаар үр тарианы экспортлогч орон болсон байлаа. Гэтэл энэ салбарт шинжлэх ухаан, судалгааг орхигдуулсан, нэгэн бодлогод зангидаж чадаагүй сүүлийн жилүүдэд тариалангийн хөрсний үржил шимийн доройтол эрчимжиж 60-70 хувь буурч, ургацын хэмжээ, чанар тогтворгүй болсон. Судалгааны дүнгээс харахад тариалангийн талбайн 1 га тутмаас 2 тонн орчим үржил шимт хөрс хийсэн, элэгдэлд нэрвэгдэж байна. Манай орны нийт тариалангийн талбайн 1 жилийн хөрсний алдагдлыг дэлхийн зах зээлийн ханшаар тооцвол ойролцоогоор 2-3 тэрбум долларын үнэлгээ бүхий баялаг жил тутам алдах эрсдэл бий болсон байна.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа, газар тариалангийн салбар байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээрдэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрт цочир хүйтрэлт, ган, хэт халалтын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэн явуулахад хүндрэл учруулж байна.

Иймд шинжлэх ухаанаар манлайлуулсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын нэн тэргүүнд салбарын шинжлэх ухааны байгууллагууд, хүрээлэнгүүдийг салбарын яамны бодлоготой уялдуулж нэгтгэн, эрчимжүүлэх, агрономийн шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан, тогтвортой тариалангийн үйлдвэрлэл, экологижсон ногоон агробизнесийг бий болгох бодлогыг баримтална. Энэ бодлогын хүрээнд тус салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үр ашигтай технологи, бүтээмж өндөртэй, ухаалаг техникийн шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас тууштай анхаарч ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд үр сортын бодлогыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Таримал ургамлын үрсортын тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

 

 

Мөн тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж  газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоох,  үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжиж үр дүнтэй хэрэгжүүлэх, таримал ургамлын нутагшсан сортын үр үржүүлэх ажлыг  цогцолбор байдлаар хөгжүүлж,  үрийн нөөцийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг авах болно.

Түүнчлэн  усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг  төлөвшүүлэх,  тариалангийн талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах замаар хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлж нэгжийн ургацыг нэмэгдүүлэх, зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,төмс, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулах, өвөл, зуны хүлэмжийн  цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах зэрэг зорилт дэвшүүлсэн" гэлээ.

Газар тариалангийн салбарт эргэлт хийх, шинэ оновчтой бодлого хэрэгжүүлэх, эрс өөрчлөлт авчрах эгзэгтэй цаг мөчид хамтран хуран чуулж байна. Төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого, эрчимтэй үйл ажиллагааг өрнүүлэхэд тариаланчид та бүхний шаргуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлийн үр дүн үр өгөөжөө өгч тариалангийн салбарт техник, технологийн болон сэтгэлгээний томоохон өөрчлөлт, шинэчлэлт бий болж, салбарын хөгжилд мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 мин Энгийнийг ухаалгаар 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 51 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 5 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 12 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 18 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 39 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top