x

Голомт банк ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;

2. Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;

3. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

4. Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;

5. Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;

7. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

8. Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх; 

9. Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;

10. Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;

11. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;

12. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

13. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;

14. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

15. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;

16. Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;

2. Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);

3. Ажил байдлын тодорхойлолт;

4. Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;

8. Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:

2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн үдийн 12.00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.

2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

3. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.

4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.

5. Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.

ANNOUNCEMENT FOR THE SELECTION OF AN INDEPENDENT MEMBER OF THE BOARD OF DIRECTORS OF “GOLOMT BANK” JSC

The selection of an independent member of the Board of Directors of Golomt Bank is announced as per the provisions of Article 62.1.7 of the Company Law of Mongolia and the “Regulation on Nominating, Appointing and Dismissing Independent Members of the Board of Directors of the
Bank” approved by the appendix to the Order No. A/86 of the President of the Bank of Mongolia of 2021.

Requirements for Independent Director:

1. Have a higher education in banking, finance, economics, and may specialize in law, information technology, or corporate governance. Have at least 10 years of professional experience, including at least five years as an authorized official in a banking and financial institution;

2. Not a related party and does not have any business relationship with the bank;

3. Not have any overdue debts under loan, guarantee, or surety agreements;

4. Have not been convicted of crimes against the economy, property rights, public safety and interests, corruption, national or human security, or peace;

5. The ethical and business reputation does not conflict with the management of the bank;

6. If candidate is an authorized official of an organization engaged in professional activities in the financial market, must not have a conflict of interest and must not negatively influence the decision-making activities of the bank;

7. If candidate was an authorized official at the time the license of a bank or non-bank financial institution was revoked due to a violation, three years must have passed since;

8. Not be a significant shareholder of a bank or a participant in a banking merger;

9. Must not have served as an authorized official other than an Independent member of the Board of Directors in the last five years or as any other employee in the last three years in a bank or participant in the banking merger;

10. Have not received or do not receive bonuses based on the bank's performance indicators.

11. There are no circumstances that would impede the supervision of the bank's operations and executive management;

12. Not hold any public, political or official position other than public service;

13. If a legal entity was bankrupt or deemed insolvent during in which the candidate was an authorized official, it must be proven that the bankruptcy or insolvency was not caused in any way by that person;

14. Not own, personally or jointly with an affiliated person, more than five percent of a company's common stock;

15. Neither the candidate nor any of his/her affiliated persons holds any position or employment in the company or any other participant in the company in which the company is a participant, or has not held any position or employment in the last 3 years;

16. Previous experience as a member of the Board of Directors in a company with international investment will be an advantage.

Application materials:

1. A) Board Independent member Identification statement; and B) Board Independent member Candidate statement approved per Appendix 1 and Appendix 2 of the Order No. A/86 of the President of the Bank of Mongolia of 2021;

2. Short CV (mention work experience, profession, qualifications);

3. Job reference;

4. Reference from the previous employer (obtain a reference from the organization providing employment confirming the requirements no.1);

5. Notarized copies of educational diplomas, certificates, other training and seminar certificates;

6. Copy of National ID Card;

7. Reference from the General Department of Court Enforcement;

8. Court reference (obtain from the Specialized Court Archive).

Deadline and email address for receiving selection materials: 

Applications will be accepted by email to solongo_z@golomtbank.com until 12:00 PM February 19, 2025.

Notices:

1. Scan the materials legibly and attach them to the email in PDF format.

2. The materials will not be returned after the selection process.

3. If the deadline is missed or the materials are incomplete, it will not be possible to participate in the selection process.

4. Only candidates who meet the selection requirements will be contacted by the selection committee.

5. If necessary, additional clarifications can be obtained and materials can be prepared in accordance with the law.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс орны хувьд өндөр эрсдэлтэй 3 цаг 40 мин Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдөр: “Бидний түүх, биднийг аварна” 3 цаг 48 мин "Нэг улс – Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 3 цаг 49 мин Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна 3 цаг 52 мин Хууль зүйн байнгын хороо хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллажээ гэв 3 цаг 56 мин Хүрээ амаржих газар шинэ байртай болж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ 3 цаг 58 мин Цаг агаарын анхааруулга: Салхи ширүүсч, хүйтний эрч нэмэгдэнэ 4 цаг 0 мин Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална 4 цаг 5 мин Хятад улс “Google” компанид монополын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэв 4 цаг 7 мин Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хуралдаан боллоо 4 цаг 9 мин Гома хотыг эзэлсэн босогчид хүмүүнлэгийн шалтгаанаар гал зогсоохоо мэдэгдэв 4 цаг 11 мин Голомт банк ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар 5 цаг 33 мин Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 33 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 9 цаг 41 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 9 цаг 59 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 10 цаг 2 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 10 цаг 4 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 10 цаг 5 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 10 цаг 9 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 10 цаг 30 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top