Хятадын Зах зээлийн зохицуулалтын газар “Google” компанийг монополын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээ мэдэгдлээ.
Тус улсын эрх баригчид кибер аюулгүй байдлын дүрэм журмын дагуу "Google"-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, "Gmail", "Google Maps", "Google Play", "YouTube" зэрэг үйлчилгээг хаасан юм. Энэ нь тус компани Хятадын улс төрийн хувьд эмзэг контентуудыг хянах шаардлагыг биелүүлэхээс татгалзсантай холбоотой гэж мэдээлжээ.
Гэвч “Google”-ийн "Android" үйлдлийн систем Хятадад ашиглагдсаар байгаа бөгөөд тус компани Хятадын зарим технологийн компаниудтай хамтарсан судалгаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: Xinhua