Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар маргааш салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Цасан шуурга, хүйтрэл нэмэгдэнэ
- Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр
- 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхилах төлөвтэй.
- Малчид, иргэд, тээвэрчдийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 6-10-ны цаг агаарын төлөв
- 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар
- 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр
- 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр
- 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, шуурга шуурна.
Салхи
- Ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр,
- 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр,
- 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарна
-
Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий
- Шөнөдөө 39-44 хэм
- Өдөртөө 26-31 хэм
-
Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг
- Шөнөдөө 34-39 хэм
- Өдөртөө 23-28 хэм
-
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг
- Шөнөдөө 15-20 хэм
- Өдөртөө 5-10 хэм
-
Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар
- Шөнөдөө 21-26 хэм
- Өдөртөө 11-16 хэм
-
Бусад нутгаар
- Шөнөдөө 27-32 хэм
- Өдөртөө 18-23 хэм хүйтэн байх төлөвтэй.
Малчид, иргэд, тээвэрчид өвлийн эрс тэс уур амьсгалд зохицон, дулаан хувцаслаж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.