x

Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 15-нд WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа “Аса Арена”-д хийх гэж байна.

Энэхүү тулаан нь монгол тамирчин эх орондоо аваргын бүс хамгаалж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. Тэрбээр АНУ-д бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд холбооны аваргын бүсээ хамгаалах тулааны өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирнэ.

Түүний өрсөлдөгч – Педро Бернал Родригес
Э.Цэндбаатарын өрсөлдөгчөөр Мексикийн шилдэг залуу тулаанч Педро Бернал Родригес тодорчээ. Родригес нь 17 тулаанд 14 ялалт, нэг ялагдал, хоёр тэнцээтэй бөгөөд зургаан удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай. Мөн тэрбээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлхийн аварга бөгөөд Мексикийн чансаанд 11, дэлхийн чансаанд 58-д бичигдэж буй шилдэг тулаанчдын нэг аж.

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд эргэн ирнэ

Энэхүү тэмцээний онцлох үйл явдлын нэг нь олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогтын рингэнд эргэн ирэлт юм. Тэрбээр 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьж, 15 тулаанд 12 ялалт, хоёр ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боксоо түр завсарлаад байсан тэрбээр энэ тэмцээний үеэр эргэн ирж, олон улсын чансаа өндөр тамирчидтай хүч сорих гэж байна.

Монголын шилдэг зургаан боксчин олон улсын тулаанчидтай тулалдана

Энэхүү тэмцээнд Монголын жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр тулаанчидтай халз тулалдах бөгөөд энэ нь монгол боксчдын ур чадвар, чансааг олон улсад таниулах томоохон боломж болох юм.

Оддын тулаан – Лил Бато vs. Чойдог

Монголд боксын спортын анхны Celebrity Match буюу Оддын тулаан энэ үдэш зохиогдоно. Тус тэмцээний гол тулаанд Лил Бато болон Чойдог нар рингэнд гарч, сонирхогчдын боксын дүрмээр гурван үе тулалдах аж.

Энэхүү WBA холбооны аваргын бүс хамгаалах тулаан нь Монголын мэргэжлийн боксын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж буй чухал үйл явдал болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс орны хувьд өндөр эрсдэлтэй 4 цаг 4 мин Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдөр: “Бидний түүх, биднийг аварна” 4 цаг 11 мин "Нэг улс – Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 13 мин Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна 4 цаг 15 мин Хууль зүйн байнгын хороо хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллажээ гэв 4 цаг 19 мин Хүрээ амаржих газар шинэ байртай болж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ 4 цаг 21 мин Цаг агаарын анхааруулга: Салхи ширүүсч, хүйтний эрч нэмэгдэнэ 4 цаг 23 мин Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална 4 цаг 29 мин Хятад улс “Google” компанид монополын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэв 4 цаг 31 мин Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хуралдаан боллоо 4 цаг 33 мин Гома хотыг эзэлсэн босогчид хүмүүнлэгийн шалтгаанаар гал зогсоохоо мэдэгдэв 4 цаг 34 мин Голомт банк ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар 5 цаг 57 мин Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 56 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 10 цаг 4 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 10 цаг 23 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 10 цаг 25 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 10 цаг 27 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 10 цаг 29 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 10 цаг 32 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 10 цаг 54 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top