Дэлхийн хамгийн том бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ Walmart 17 жилийн дараа анх удаа логогоо шинэчилснээ өөрийн сайтаараа мэдээллээ.
Юу нь өөрчлөгдөв?
Шинэ логог “компанийн хөгжлийг харуулсан цогц шинэчлэлийн нэг хэсэг” хэмээн тодорхойлсон ч олон хүн ялгааг нь тэр бүр анзаараагүй өнгөрөв. Гол өөрчлөлт нь логон дээрх үсгүүдийн хэмжээ томорч, өнгө нь арай тод болж өөрчлөгдсөн явдал байв.
Зардлын тухай таамаг
Walmart логогоо шинэчлэхэд хэдий хэмжээний зардал гаргаснаа албан ёсоор мэдээлээгүй. Гэсэн хэдий ч интернэт хэрэглэгчид энэ шинэчлэлийн төсөв сая долларын хэмжээнд яригдаж байж магадгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Walmart, OfficeLife.media
Сэтгэгдэл (1)