x

Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ?

Олаф Шольц, Фото: Christoph Soeder/dpa/Global Look Press

Бундестаг Олаф Шольцын Засгийн газарт итгэл үзүүлсэнгүйгээр хугацаанаас өмнөх сонгуулийн үүдийг нээв. Германы Засгийн газар яав? Хэзээ шинэ сонгууль явагдах вэ? Орос, Украины хувьд харилцаа нь хэрхэн өөрчлөгдөх бол?

Бундестаг яагаад канцлертаа итгэсэнгүй вэ

Германы бундестаг  ээлжит биш хуралдаанаараа ХБНГУ-ын канцлер Олаф Шольц итгэл үзүүлэхийн эсрэг санал өглөө. Канцлерыг 717 депутатын 207 нь дэмжив. Тэд бүгдээрээ Шольцийн намын “хүрэн улаан” социал-демократууд байв. Бодвол түтгэлзсэн 116 депутат нь эрх баригч эсвслийн Шольцийн хамсаатнууд байсан бололтой. Итгэл үзүүлэх талаар тавьсан Шольцийн асуулгын эсрэг 394 депутат санал өгчээ.

Бундестагийн дарга Бербель санал хураалтын дүнг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт танилцуулав. Санал  хураалтын өмнө бундестагт Шольц ба түүний кабинетыг  маш ширүүн шүүмжлэв.

«Та социал-демократуудын хамт сүүлийн 26 жилийн 22 жилийн турш Германы засгийн эрхэнд байлцлаа. Өнөө өглөө та энд ярьснаа хэрэгжүүлэхэд  чинь юу саад болов?

Алив, таны “албаны зүтгэлийн жагсаалтыг чинь минутын турш  хараад үзье. Та  дайны дараах үеэс хойших түүхэнд  улс орноо  томоохон эдийн засгийн хямралд үлдээж байна. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байна. Герман өрсөлдөх чадваргүй боллоо. Гэтэлд үлдсэн эрх баригч хоёр нам татвараа л яаж ийгээд нэмэхийг  оролдож байна. Та Меркелийн удирдлага дор Германы эрчим хүчний салбарыг „Газпром“, „Роснефти“ хоёрт худалдсан! Мөн та хамаарлыг улам нэмэгдүүлэхээрХойд урсгал-2“ хийн хоолойг босгосон" гэж депутатууд шүүмжлэв.

«Олаф Шольц  бол Германд байсан холбооны канцлеруудаас хамгийн муу нь. ХБНГУ одоо хамгийн гүнзгий, хамгийн ноцтой эдийн засаг, санхүү, эрчим хүч, цагаачлалын хямралд байна » гэж сөрөг хүчний «Германы альтернатив намын» хамтрагч дарга Алис Вайдель шүүмжиллээ.

NTV телевиз мэдээлснээр, санал хураалтын дараа Шольц ерөнхийлөгчийн Бельвю өргөөнд очин парламентыг тараах албан ёсны асуулгыг өргөн барьжээ. Тэр нь жар хоногийн дотор  бундестагийн шинэ сонгуулийг явуулах боломжийг өгч байгаа юм. Ээлжит бус сонгуулийг 2025 оны хоёрдугаар сарын 23-нд явуулах урьдчилсан товыг Штайнмайер дэмжлээ. Түүний дүнгээр,  шинэ засгийн газрыг бүрдүүлж, шинэ канцлерыг сонгох юм.

Шольцийн Засгийн газар юутай тулгарав

Германийг 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн намуудын өнгөөр нь нэрлэсэн “Гэрлэн дохионы эвсэл  удирдаж ирлээ. Тийм нэр хочийг маш  ээдрээтэй явуулсан хэлэлцээрийн дунд Шольцийн ГСД намын “улаантнууд”, Чөлөөт ардчилсан намын “шарууд”, Ногоон нам/ Альянс 90-ийн “ногоонтнууд” Засгийн газраа  бүрдүүлснээр авчээ. Гэрлэн дохионы эвсэл  өөрийн үйл ажиллагаагаа  ногоон эрчим хүч, тоон трансформаци, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, Украиныг дэмжихэд чиглүүлэн ажиллаж иржээ.

Арваннэгдүгээр сарын эхээр  эрх баригч эвсэлд  хүчтэй хагарал гарч Германы улс төрийн хямрал эхэлсэн юм. Тэд  төсөв, санхүү, эдийн засгийн бодлогоор тохиролцоо хийж чадаагүй учир эвслээс “шарууд” гарчээ.

 

Олаф Шольц, Фото: Michael Kappeler/dpa/Global Look Press

Чөлөөт ардчилагчдын дарга  Сангийн сайд Кристиан Линднер  төсөвт орсоноос илүүг зарцуулах  өрийн тормозын журмыг өөрчлөхөөс эрс  татгалзан  танхим Украин эсвэл нийгмийн  төслүүд гэсэн хоёроос сонголтоо хийх хэрэгтэй болж ирэв. Арваннэгдүгээр сарын 1-нд Линднер хямралаас гарах өөрийн төлөвлөгөөг канцлерт илгээсэн ба  6-нд нь канцлер  тэр итгэл даахгүй болсон гээд түүнийг огцруулжээ.  Даргаа дагасан чөлөөт ардчилагчдын бусад сайд нар нь мөн л огцрохоор шийдсэн юм. Ингээд  гэрлэн дохионы эвсэл задарч  цөөнхийн засгийн газар боллоо. Шольц энэ сарын 11-нд засгийн газартаа итгэл үзүүлэх эсэх тухай асуулгыг бундестагт  илгээжээ.

Германы сонгуулиас юу хүлээгдэж байна вэ? Орос ба Украинд хандах хандлага өөрчлөгдөх үү?

Итгэл үзүүлэх эсэхээр санал хураахын өмнө Шольц хэлсэн үгэндээ “Герман  өөрийн аюулгүй байдлаар барьцаалан Украинд туслахгүй” гэж мэдэгдэв. Тиймээс Киевт  Taurus далавчит пуужинг  өгөхгүй, цэргийнхнээ  тийш нь илгээхгүй гэж тэр зарласан юм.

Нийгэм судлалын агентлагуудын мэдээгээр  сонгуулийн дараа Германы улс төрийн зураглал хувирч магадгүй болжээ. Гуч гаруй хувийн санал авахаар байгаа  барууны төвийн  намууд Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбооны эвсэл нэгдүгээрт гарч ирэх бололтой. Өмнөх жилийн зунаас хойших санал асуулгаар   хоёр яваа “Германы альтернатив” нам гуравт байгаа Шольцийн намын өмнө хоёрт орохоор байна. Тэр нам засгийн газарт орж магадгүй. Politico  сонинд өгүүлснээр шинэ канцлераар Фридрих Мерц  сонгогдох бололтой. Тэр Трампын инаугурациас өмнө сонгууль явуулахыг Шольцод уриалаад байна.

Financial Times  сонинд тэмдэглэснээр Германы сонгууль ихээхэн барзгаар уур амьсгалд явагдах гэж байна. Эдийн засгийн дүгнэлтүүдээр 2025 онд Германы  эдийн  засаг сайндаа л 0,1%-иар нэмэгдэх ба АНУ, Хятадтай  худалдааны дайны занал илт болоод байгаа, цагаачлалын асуудал, Украинд өгч байгаа тусламж зэрэг нь Германы альтернатив намд “популист хэл яриаг” гаргах боломжийг хөөргөж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа 5 цаг 32 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй 7 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 41 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ 7 цаг 48 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан 8 цаг 2 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ 8 цаг 12 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно 8 цаг 43 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй 9 цаг 30 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ 11 цаг 10 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? 11 цаг 24 мин "Оны өргөмжлөл" 11 цаг 57 мин Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ 12 цаг 18 мин Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ 12 цаг 25 мин Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна 13 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 13 цаг 38 мин Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 15 цаг 09 мин Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Өчигдөр 14 цаг 18 мин 2025 оны технологийн чиг хандлага Өчигдөр 13 цаг 17 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно Өчигдөр 13 цаг 02 мин “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Сонирхуулахад... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв
Top