x

Эрхийн комиссын бэрх ажлууд

ХЭҮК-оос сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулна гэсэн зар олж үзээд сонирхоод очлоо. Зарим иймэрхүү сонирхолтой хүн, байгууллагын нээлттэй уулзалт дээр очихыг хичээдэг юм. 

Биднийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны бүсгүй угтаж авав. Дарга нь өөр нэг газар дуудагдаад явсан, цагтаа арай амжихааргүй болсон тул түр хүлээхийг хүсэв. Бас өөр нэгэн бүсгүй гарч орж, бичиг цаас нааш цааш болгож байна. Байр нь урт цагааны тэндэх төрийн өмчийн хорооны XII байранд юм. Хоёрдугаар давхрын хэдэн хаалгыг эзэмшдэг бололтой. Коридорынх нь ханаар дүүрэн зурагт хуудас, мэдээллийн самбар байна. Зөвхөн эндээс Монгол Улс дахь хүний эрх “ер нь яах гээд байгаа” тухай дажгүй юм мэдээд авчихмаар л юм. Яг энийгээ улс орон даяар өдөр болгон цацаж үзүүлж баймаар санагдлаа. Яагаад тэгж болдгүүм бол ч гэж бодогдож байв. 

Биднийг хүлээн авсан дунд зэргийн талбайтай уулзалтын өрөөнд цай, боов, боорцог гээд цомхон идээг өөр нэгэн ширээн дээр өржээ. Дарга нь нэгэнт ирээгүй, өлсөж ч явсан тул хоёрын зэрэг боорцог тухтайхан идэж, цай уулаа. “Гоё боов байна” гэчихээд жаахан байж байгаад “гоё цай байна” гэдгээ ч хэллээ. Тэгээд урд урдаасаа хараад суугаад байгаа тул яриа өрнүүлэхийг хичээж “танайх ер нь яадаг газар гэнээ” гэж хэрэгт дурлав.

-Иргэд бол нийгэмд гарсан хэрэг дээр л ХЭҮК хүний эрхийн зөрчил байсан эсэхийг дүгнэдэг гэж ойлгодог. Угтаа бол хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагуудыг үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан эсэхийг хянаж байдаг юм. Хувийн хэвшил ч ялгаагүй.

-Тэгээд хүний эрхийн зөрчил байдаггүй юм уу, эсвэл та хэд зарлаж барьдаггүй юм уу. Чив чимээгүй л байдаг даа?

-Хяналтын хариу тийм хурдан гардаггүй. Хүний эрх зөрчигдсөн эсэхийг зөвхөн нэг талын мэдүүлгээр тогтоохгүй шүү дээ. Оролцогч бүх талаас тайлбар авна, холбогдох баримт материал цуглуулж авдаг. Саад тотгор ч үүснэ. Худал дэгс мэдүүлэг өгөх оролдлого гарна.Нөгөө талаар хууль сахиулах байгууллагууд ялангуяа бидэнтэй хамтран ажиллахыг нэг их хүсдэггүй. Найр тавиад “за ингэсэн юм” гээд юм аа ярьж өгнө гэж барагтай үгүй. Бид нар л араас нь уйгагүй хөөцөлдөнө. Элдэв юм нуусандаа биш, угаасаа тэдний арга барил өөрөө тийм. Бид энэ байдлыг үргэлж хэлж, мэдүүлдэг. Уг нь илэн далангүй байвал өөрсдийнх нь ажилд ч сайн...

Гэхдээ хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг шууд дүгнэх боломжтой тохиолдол байдаг гэнэ. Жишээ нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэнийг хүч хэрэглэн саатуулах ч юм уу, ямар нэг байдлаар эрхэнд нь халдвал хүний эрхийн зөрчил болно. Ер нь тэгэх гээд байдаг даа. Бараг эрхээ зөрчүүлээгүй жагсаалыг тоолбол цөөхөн байх. (Тэр нэг дүүргийн Засагт өгдөг зөвшөөрөл ч гэнүү, хүсэлт ч гэнүү өгдөг журмыг л эргэж хармаар байгаам даа) Тийм асуудлууд дээр ХЭҮК цаг тухайд нь “хүний эрх зөрчсөн байна, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжгүй хандлага гаргасан байна. Хууль сахиулах үйл ажиллагаа ямар ч тохиолдолд хүний эрхэд суурилсан байх ёстой” гэдэг зарчмын зөвлөмжөө хүргүүлсээр байдаг аж. Бидний тойрон нягтрах, дэмжих, байнга харилцаж байх ёстой энд байна гэж бодогдлоо.

Эхний яриа иймэрхүү өрнөж байтал Комиссын дарга Д.Сүнжид гаднаас орж ирэв. Хоцорсондоо уучлал гуйж байна. Шууд л яриа хөөрөөндөө орлоо.

Х  Х  Х

Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийгэмд чиглэсэн олон л юм хийдийн байна. Надад бол хамгийн чухал нь хүн бүрд эрхийг нь мэдүүлэх, ба дагаад үүрэг, хариуцлагыг нь сануулах ёстой юм шиг санагдлаа. Эрхийг нь зөрчөөд байгааг мэдэхгүй хүн амьтанд дээрэлхүүлээд явдаг хүн олон бий. Зөвхөн тухайн мөчид том биеэрээ, эсвэл албан тушаалаар, хүний олноор гэхчлэн дээрэлхэж байгаа нөхдийг дийлэхгүй гэж өнгөрөөгөөд, “цаашдаа ч дийлэхгүй юм чинь” гээд эвлэрээд явдаг. Гэтэл хохироод байгаа тэр хүн “эрхийг нь зөрчиж байгааг мэддэг сэн бол” мэдвэл цагдаа, цаашлаад ХЭҮК-д хандаж гомдлоо барагдуулах өргөн боломж байгааг мэддэггүй ажээ. Хөндлөнгөөс харж буй хүн нь ч тэр бүр мэдэхгүй. Нийтээрээ шахуу л үүнийгээ мэддэггүй нь манай нийгмийн өөрийнх нь асар том сул тал болчихсон юм байна. 

Соён гэгээрлийн зорилгоор хэд гурван контент өөрсдөө хийсэн гээд үзүүлж байна. Зарим нь ч давгүй, зарим нь ч курсын ажилархуу л юм. Угаасаа ч үзүүлж байхдаа ичингүйрэх аястай байсан юм. Гэтэл үүнийг цацах төсөв бас байхгүй гэнэ. 

-Айн?!!

-Харин тиймээ....

Тэгээд Комиссын өөрийн пэйж дээр тэднийгээ тавьдаг. Таньдаг хүн амьтнаа шэйрлээд өгөөч гэж гуйдаг аж. Биднийг ч гэсэн даржин угтаж авсандаа уучлал гуйж, “дэмжээрэй” гэж инээвхийлэн хэлэв. Ёстой дэмжээд өгчихмөөр санагдлаа.

-Гадуур болж байгаа хэрүүл уруул хамаг л юман дээр та хэд явж байдаг. Тэгээд тэр мэрийгээ гараад ярихад л хүн бүхэн сонсох юм бишүү? Ер нь тэгж ажиллачихаад дүнэлтээ яадаг юм? гэсэн асуулт гарав.

Д.Сүнжид дарга ярьж байна, “Бид нар хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг шалгаад хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авах тухай Комиссын шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллагад нь хүргүүлдэг. 

Харин магад хүний эрх зөрчигдөх эрсдэл байна гэж үзвэл хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний зөвлөмжийг мөн хүргүүлдэг. Ихэнхдээ зөрчлийг газар дээр нь арилгуулах зөвлөмж, зааварчилгаа өгөөд явдаг. Тэр болгоныгоо гарч ирээд л нийгэмд зарлах нь онц биш. Хүний эрхийн ойлголт өгөх зорилгоор албаны пэйж дээр тавьдаг л юм. Хүртээмж асар бага л байна. Нөгөө талаар гарсан зөрчлүүдийн дунд нийтэд дэлгэхэд зохисгүй, дэлгэснээрээ өөрөө хүний эрхийн зөрчил болох тал маш элбэг байдаг. Ар гэрийнхэн ч, хохирогч ч үүнийг хүсдэггүй...”

-Саяхан эмнэлэгт гавлуулаад өнгөрсөн 21-тэй залуугийн явдал тэгээд юу болж дууссан бэ?

-Бид нар хүний эрх зөрчигдсөн эсэх талаас шинжилж дуусаад дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Бас холбогдох эрх бүхий байгууллагад ч хүргүүлсэн байгаа. Дээр хэлсэнтэй ижил нийгэмд цацаж болохгүй тодорхой шалтгаанууд ч байсан.

Ер нь хүний эрхийн зөрчлийг тогтоох нь өөрөө тийм ч хурдан болчихдоггүй. Гэтэл хүмүүс ямар нэг хэрэг явдал болонгуут Сүнжид гуай өөрөө хашхирч гарч ирээ л, уриа лоозон бариа л үзэж тарах ёстой юм шиг хүлээдэг аж. Үнэндээ би ч гэсэн тиймэрхүү юм хүлээдгээ санаж тааз руу хэсэг харж суулаа. 

Х  Х  Х

Дээр олон хүн эрхээ мэдэхгүй байгаа тухай дурдсан. Гэсэн ч ХЭҮК өргөдөл гомдлоор жинхэнэ булагддаг юм байна. Өргөдөл, захидал болгонд хариу өгнө. Олон ч хэрэг, явдлын учгийг тайлж хохирлыг нь барагдуулж өгдөг аж. 

-Талархалд дарагддаг уу?

-За нээх тийм юм ч байдаггүй юм дөө.

За тийм дээ, энэ чинь бид шүү дээ. Хэзээний л тийм л соёл, характертай улс. Сонин ч юм биш. 

Х  Х  Х

ХЭҮК долоон гишүүнтэй. Ажил дундарна гэж үгүй. Ажлаа нийтэд нь харах зорилгоор 21 аймагт гарч байгаа хүний эрхийн асуудлыг нэг бүрчлэн судалсан юм байна. Шийдвэрлэхэд мэдээж төсөв хөрөнгө шаардлагатай. Тэгээд аймгуудын Засаг дарга нарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр энэ тэрд нь хүний эрхийн асуудлыг тусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг нь суулгахыг сануулах, санал болгох зорилгоор бүс нутгийн арга хэмжээнүүдийг ойрын саруудад зохион байгуулж байгаа юм байна. 

Нөгөө долоон гишүүн нь долоон тийшээ таран оджээ. 

Очсон газруудаараа зөвхөн хуралдаад явахгүй, цагдаа, шүүхийн шийдвэр, шорон, эрүүлжүүлэх байр, хүүхэд хамгаалах газар, дотуур байр, сургууль, эмнэлэг гээд бүх газруудаар нь хүний эрх зөрчөөд байгаа явдал байна уу гэж үзлэг, хяналт хийж байгаа аж. Онцлоод байгаагийн шалтгаан нь мөнгө санхүү муутай болохоор “нэг явсан дээрээ амжуулаад авч байгаа”-г л хэлэх санаатай юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүрийн эцэст ажилласан түүх, тайлан, судалгаа, хяналт шалгалтдаа тулгуурлаад тухайн жилийн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг бичиж, УИХ-д өргөн барьдаг. Тэр дотор хаана хүний эрх зөрчигдөж байгаа, хэрхэн зөрчигдөж, хэн зөрчиж байгааг нарийвчлан мэдээлж, яавал энэ зөрчлүүд арилахыг мөн нарийвчлан зааварласан зөвлөмж өгдөг юм байна. 

Мэдээж тэр бүхнийг нь Засгийн газар “За” гээд шууд хэрэгжүүлчихнэ гэж байхгүй. Гэхдээ л жил ирэх тутам ахиц гардаг, тэрийг нь тэдэн хувь нь боллоо, одоо тэдэн хувь үлдлээ хэзээ хийхэв гэх маягаар тоолоод явдаг аж. Ухаандаа, сургуулийн хэдэн зуун дотуур байрны талаас илүү нь стандартын шаардлага хангахгүй. Энэ ч угаасаа тодорхой, нүдэн дээр тэгж харагддаг. Тэгэнгүүт эдгээрийг шинэчилж барь, засварла гэдэг зөвлөмж, сануулгыг ХЭҮК олон жил хэлж ярьж байгаа. Тэрний мөрөөр жил тутам багадаа таван дотуур байр шинэчлэгдээд явж байна. Тэгж байгаад л “тоо нь гүйцэх” юм байна л даа.

Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэл байна гэж олон жил хэлж, ярьсны хүчинд өнөөдөр хүн бүр ажлын байрны дарамт хүчирхийллийн талаар мэддэг болсон.

Ер нь олон л ажил хийдийм байна, амжуулдаг юм байна. Бүхэл бүтэн улсын хэмжээнд 80-аад хүнтэйгээр ажиллаж байгаа гэхэд. Өөр юү гэх үү. Ярих юм алга.

Салбар бүрд л очдог, гарах эрсдэлтэй асуудлыг тодорхойлж өгдөг, байгууллагууд нь тэр алдаа дутагдлаа “боломжоороо” арилгасаар 3 ч юм уу, 5 жилийн дараа гэхэд бүрэн арилгаад, “100 хувьд хүрлээ” гэж үздэг. Харин тэр болтол Хүний эрхийн Үндэсний Комисс үргэлж “чихнээс нь хонх уяж”, сануулж байх үүргээ биелүүлдэг. 

Дээр хэлсэн, “хүмүүс өөрснөө эрхээ мэддэг болчихвол...” гэдэг санааг уг нь сайн хэрэгжүүлэхийг зорьдог юм байна. Болохоосоо болохгүйгээ хүртэл. Нөгөө л мөнгө төсөв яриад байгаан ккк. Төр засгийн ажлуудын сурталчилгаа, гоё гоё рийлз, видеонууд зөндөө л гардаг. Тэрнээсээ энд л жаахан илүүчлэх ёстой гэж санагдаад болох биш. Өөрөө хүний эрхийн гайгүй мэдлэгтэй хүн бусдын эрхийг зөрчих нь барагтай л бол үгүй гэнэ. Ёс зүйтэй, намбалаг нийгэм бүрэлдэх хөрс биш гэж үү дээ?

ХЭҮК уг нь өдөр тутам энэ төрлийн сургалт зохион байгуулдаг юм байна. 2001 онд анх байгуулагдсан цагаасаа 300 гаруй мянган хүнийг хамруулжээ. Гэхдээ 3 саяулаа суухаас нааш маниус бүткү л дээ. Мөн тэр 300 мянгад дахин давтан давтан хэлэхгүй  бол мартана. Өөрөөр хэлбэл соён гэгээрлийг нийгэм рүү цаг үргэлж урсгаж цутгаж байх хэрэгцээ бидэнд бодитоор байна. Гэхдээ тэгээд юм үргэлж сайжраад явдаг, энэ мэт даруухан хүмүүс тэрэнд хувь нэмрээ оруулаад л явдаг да бусад нь хэл амаа л билүүдээд сууж байдаг нь жам л юм хойно доо.

Энэ уулзалтад сэтгүүлчид бид нар тавуулаа л байлаа ккк. Олон амьтны гомдол цөхрөлийг чимээгүйхэн барагдуулж, тэглээ гэж гавьяархдаггүй, хүчин чадал, төсөв мөнгө аль алин нь төсөрхөн энэ газар олон сэтгүүлч цугласангүй. Жаахан харамсалтай ч юм шиг. Тэр тусам нь яриад баймаар ч юм шиг. Гэхдээ бид нар тавиулаа харагдсан юм болов уу гэлтэй Сүнжид дарга биднийг ирсэнд жигтэйхэн талархаад уулзалт дуусав. Би ч “энэ талаар нэг юм бичнээ” гэж амлаад гарлаа.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй 1 цаг 35 мин Алтны үнэ 2 сарын хугацаанд доод хэмжээндээ хүрэв 22 цаг 17 мин Оон улсын худалдааны танхимын гамшгийн үнэлгээ 22 цаг 29 мин Эрхийн комиссын бэрх ажлууд 22 цаг 59 мин «ФОРМУЛА-1» уралдааны шинэ шатнуудын төлөө улс орнууд яагаад өрсөлдөнө вэ? 23 цаг 34 мин Өнгөрсөн хавраас илүү өсөлттэй 23 цаг 41 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 10 цаг 19 мин Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмбэлэгдлээ 2024-11-15 Голомт банкны нэрэмжит “ажилтай, тэтгэлэгтэй” Шилдэг 100 оюутан тодорлоо 2024-11-15 Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 2024-11-15 Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 2024-11-15 Сонголт бүхий шаналангийн тухайд 2024-11-15 Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-15 С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 2024-11-15 Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 2024-11-15 "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 2024-11-15 Хамгийн том шүрэн хадыг олжээ 2024-11-15 Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 2024-11-15 Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 2024-11-15 Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ 2024-11-14
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жи... Хамгийн том шүрэн хадыг олжээ "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн ма... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татж...
Top