x

Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ

Европын Холбооны /ЕХ/ гадаад хэрэг эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель тус холбооны гишүүн орнуудад хандан, Израил улстай хийж буй улс төрийн яриа хэлэлцээгээ түр зогсоохыг санал болгожээ. 

Ийм санал тавих болсны шалтгаан нь Израил улс хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байгаа талаар олон улсын бие даасан байгууллагуудын танилцуулсан тайлантай холбоотой гэж Брюссель дэх ЕХ-ны төлөөлөгчид мэдээлсэн байна. 

Ж.Боррелийн одоогоор амаар мэдэгдээд буй эл саналыг 11 дүгээр сарын 18-нд болох ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтаар хэлэлцэх ажээ. Израилтай хийх улс төрийн яриа хэлэлцээг 2000 онд байгуулсан Хамтын ажиллагааны тухай хэлэлцээрээр зохицуулдаг. Уг хэлэлцээрт талуудын харилцаа нь хүний эрхийг дээдлэх, ардчиллын зарчимд суурилсан байх ёстой гэж заажээ. 

Хэдэн сарын өмнө Испани, Ирланд улсууд ЕХ, Израилын түншлэлийн гэрээг сайтар судлахыг санал болгож байсан юм. Албан ёсны улс төрийн яриа хэлэлцээг зогсоох нь Хамтын ажиллагааны хэлэлцээрийг зогсооно гэсэн үг биш гэдгийг хэд хэдэн дипломатч онцолж байв. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Израилын Засгийн газартай эдгээр асуудлаар ямар нэгэн уулзалт зохион байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Унгар, Чех зэрэг улсууд одоог хүртэл Израилын талд зогссоор байгааг харгалзан үзвэл яриа хэлэлцээг түр зогсоох тухай Ж.Боррелийн саналыг санал нэгтэйгээр дэмжих магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ гишүүн орнуудын дунд асуудлыг хэлэлцүүлснээр Газын зурваст явуулж буй Израилын ажиллагааны хариуд улс төрийн тодорхой дохио өгч чадна гэдгийг ЕХ-ны албаныхан онцолжээ.

“Oxfam”, “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагууд "Израилын тал АНУ-аас тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй" гэж шүүмжилжээ. Хоёр хоногийн өмнө нийтэлсэн эдгээр байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, 800 мянган хүн "өлбөрч үхэхийн ирмэгт" амьдарч байна. Израил улс амлалтаа зөрчиж, "Газын зурваст Палестины энгийн иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө шийтгэлгүй үлдэж байна" гэж тайланд цохон тэмдэглэжээ.

Уг тайланд мөн Израил улс хүмүүнлэгийн тусламжийг саадгүй үзүүлэх зорилгоор АНУ-аас тавьсан болзлыг биелүүлээгүй төдийгүй Газын зурвасын хойд хэсгийн нөхцөл байдлыг эрс дордуулсан арга хэмжээ авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. Тус хоёр байгууллагыг оролцуулаад хүмүүнлэгийн найман байгууллага Израил эдгээр шаардлагыг биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна.

Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд саад учруулж, орон сууцны хороололд агаараас цохилт өгч, энгийн иргэдийг хамгаалахгүй байгаа нь хүний эрхийн үндсэн хэм хэмжээг зөрчиж байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Харин Израилын эрх баригчид үүнийг үгүйсгэж, зэвсэгт хүчний  ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжид нийцэж байгааг мэдэгдсээр байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 13 цаг 32 мин Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 15 цаг 53 мин Сонголт бүхий шаналангийн тухайд 17 цаг 11 мин Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 29 мин С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 17 цаг 29 мин Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 17 цаг 33 мин "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 17 цаг 40 мин Хамгийн том шүрэн хадыг олжээ 17 цаг 50 мин Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 17 цаг 59 мин Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 18 цаг 15 мин Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ Уржигдар 14 цаг 51 мин Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв Уржигдар 12 цаг 38 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров Уржигдар 12 цаг 25 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ Уржигдар 12 цаг 19 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Уржигдар 12 цаг 12 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? Уржигдар 12 цаг 05 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ Уржигдар 11 цаг 46 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  Уржигдар 10 цаг 58 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Уржигдар 09 цаг 45 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна Уржигдар 08 цаг 40 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Шидийг олоод нисэхийг шахав... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг бүрдүү... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан...
Top