Фото: pixabay.com
Oxera гэдэг судалгааны танхим Олон улсын худалдааны танхмын захиалгаар сүүлийн 10 жилд байгалийн гамшгийн дэлхийн эдийн засгийн хохирлыг гаргасан илтгэл бэлтгэжээ. Дэлхийн эдийн засаг гамшгийн улмаас $2 их наяд долларын хохирол амслаа гэж илтгэлд өгүүлжээ.
Хийгдсэн үнэлгээний дагуу, 2014−2023 онуудад хамгийн их $934,7 тэрбумын хохирол АНУ-д учирсан байв. Дараагийн байранд нь БНХАУ-ын хохирол $267,9 тэрбум гэж бичигдэв. Хохирлын хэмжээгээр гуравт Энэтхэг байгаа ба түүний хэмжээ нь $112 тэрбум болов.
Илтгэлд тэмдэглэснээр, сүүлийн 10 жилд дэлхийд 4000 гаруй цаг уурын гамшиг болж түүнд 1,6 тэрбум хүн нэрвэгдэв. Нэн ялангуяа, сүүлийн хоёр жилд нь гамшгийн давтамж ба сүрлийн хүч нь хамгийн их байв.
Зөвхөн энэ жилийн намар гамшиг ихтэй байна. Тийм үзэгдлийн улмаас Польшийн хохирол есдүгээр сард $1 тэрбумаас давлаа. Испанийн хохирлыг одоо хүртэл тоолж чадаагүй байна.