Фото: commons.wikimedia.org
Оны турш Оросын Агаар, сансарын хүчин фронтын нисэх онгоцнууд Су-35С, Су-34, Су-57, мөн стратегийн МиГ-31И, Ту-160М онгоцнуудаар сэлбэгджээ. Эдгээр онгоцнуудын ихэнхийг Украин дахь цэргийн ажиллагаандаа туршжээ. Эдгээр онгоцнуудын талаар нээлттэй эх сурвалжууд юу бичиж байгааг танилцуулья.
Хамгийн хүлээлттэй Су-57
Хамгийн ихээр хүлээгдэж байгаа зэвсэг бол , олон талын зориулалт бүхий тав дахь үеийн сөнөөгч ПАК ФА (Фронтын нисэх хүчни перспективтэй нисэхийн цогцолбор) Су-57 юм. Энэ машиныг Комсомольск-на-Амур дахь Гагарины нэрэмжит нисэхийн заводын шинэ ургал шугамаар гаргаж байна.
Оросын Агаар, сансарын хүчинд энэ онгоцны ээлжит багцыг нийлүүлсэн байв. Одоо ил гарсан мэдээллээр, 2023 онд тэр үйлдвэр арваад Су-57 онгоцыг армид нийлүүлжээ. Үүни өмнө ч ийм онгоцнуудыг нийлүүлсэн дээр нэмэх юм бол муугүй үзүүлэлт.
Олон янзын зориултын, тав дахь үеийн сөнөөгч онгоц Су-57. Фото: РИА Новости/Алексей Майшев
Онгоц бүтээгч нэгдсэн кооперацийн (оросоор ОАК) завопын техникийн шинэчлэл хийгдэн дуусч байгааг илтгэсэн гэхээр үйлдвэрлэлийн хурд нь 2024 онд улам өсөх бололтой.
Шинэ онгоц нь холын тусгалын Х-69 болон түүний адил төрлийн пуужингаар цохилт өгөхийн зэрэгцээ, орчин үеийн ямар ч байлдааны онгоцтой агаарын тулаан хийж чадна. Батлан хамгаалах яамны мэдээгээр, Су-57 онгоц Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа.
Хамгийн олон тооны Су-35С
Өнгөрсөн оны сүүлчээр Онгоц бүтээгч нэгдсэн коопераци Оросын Агаар, сансарын хүчний хамгийн олон тооны мөн дэлхийн шилдэг 4++ үеийн онгоцоор тооцогддог янз бүрийн зориулалтын сөнөөгч Су-35С онгоцны ээлжит багцыг нийлүүлэв. Энэ онгоцыг Комсомольске-на-Амурын Алс дорнодын завод гаргадаг.
Өнөөдөр Су-35С онгоц нь Украин дахь цэргийн тусгай ажиллагааны жинхэнэ “ажлын морь” нь болж байна. Энэ машинд Агаараас хамгаалах хүчний илрүүлсэн илрүүлсэн байнуудыг сөнөөх гол ачаалал ноогдож байгаагаас гадна радио локацийн эсрэг хэрэглэдэг. Хэт дууны хурдтай Х-31 ба дууны хурдаас бага цохилтын Х-59М пуужингийн довтолгоо хийхэд энэ онгоцыг ашигладаг. Эдгээр пуужингуудыг байлдааны жижүүрийн нислэгээс дөнгөж илрүүлсэн байнуудад хэрэглэдэг гэдэг нь онгоц нь тагнуулын хүчин, алсын радиолокацийн илрүүлэлтийн А-50 төрлийн ажиллагаатай шууд холбоотойг харуулж байгаа юм.
Олон талын зориулалтын сөнөөгч Су-35С. Фото: РОСТЕХ
Өнөөдөр Су-35С онгоц гаргагч үйлдвэрүүдийн коопераци аажмаар илүү нарийн технологийн Су-57 онгоцны үйлдвэрлэлд шилжиж байна. Гэхдээ, Су-35С онгоцны гаргалтын хурдаа хасаагүй байна. Энэ машин нь Оросын Агаар сансарын хүчин болон экспортод нийлүүлэхэд шаардлагатай хэвээр байгаа.
Хамгийн «манлайлагч» Су-34
Байлдааны шугам дээр ихээхэн аюултай цохилт хийх нь энэ фронтын бөмбөгдөгч Су-34 онгоцны гол зориулалт. Түүний шинэчлэл сайжруулалтыг Чкаловын нэрэмжит Новосибирскийн нисэхийн үйлдвэр хийдэг.
Өнгөрсөн 2023 оны турш Оросын Агаар, сансарын хүчин наад зах нь Су-34 онгоцны гурван багцыг хүлээн авчээ. Үүгээр Онгоц бүтээгч нэгдсэн кооперацийн БХЯ-тай нь 2020 хийсэн сайжруулагдсан 24 онгоцыг нэмэн нийлүүлэх гэрээг гүйцэтгэсэн бололтой.
Олон янзын зориулалтйн сөнөөгч-бөмбөгдөгч Су-34.Фото: commons.wikimedia.org
Өнгөрсөн 2023 оноос бид Су-34 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцноос удирдлагатай цэнэгүүдийг хэрэглэж байгааг хараж байна. Ердийн фугасын дэлбэрэлтийн 500 кг-ын калибрийн бөмбөгийг тодорхой цэгийн илэрсэн байгууламжуудад шумбан бууж чиглэх модулиар тоногложээ. Тийм төрлийн цээгүүд нь онгоцнуудын байлдааны үйлдлийг хэдэн арав дахин үр дүнтэй болгодог. Тийм төрлийн бөмбөгөөс гадна Су-34 онгоц Х-59М төрлийн, удирдлагагүй пуужин зэргийн нисэхийн бүхий л зэвсгийг тээж явдаг.
Хамгийн «кинжалын» МиГ-31И
МиГ-31И гэдэг нь алсын зайд угтан барих сөнөөгч МиГ-31онгоцнуудын сайжруулагдсан, гипер дууны хурдтай «Кинжал» (“Чичлүүр хутаг”) пуужин тээгч загварууд юм. Онгоц нь тийм пуужинг тээх тусгай бэхлэгчтэй. Хэдэн тонн жинтэй хангалттай хүнд пуужинг тэр төхөөрөмж нь гаднаа зүүн авч явах юм. Пуужинг дууны хурдаас хоёр дахин их хурдтайгаар харваж байх учир тэр нь онгоц-пуужин гэсэн холболтод нь асар их ачаалал өгнө.
МиГ-31И сөнөөгч онгоцнууд Оросын Агаар, сансарын хүчний Алсын нисэх хүчний бүтэцэд тусгай эскадрилиуд болон багтдаг. Учир нь түүний зэвсэглэсэн «Кинжал» пуужин стратегийн төвний байлдааны үүрэг гүйцэтгэдэг. Тэр пуужингуудаар дайсныхаа хамгаалалтын гүн дэх чухал цэгүүдэд тухайлбал, шийдвэр гаргах зангилаанууд, үйлдвэрлэлийн болон агуулахын төвүүд, нисэхийн баазуудад цохилт хийнэ.
Сөнөөгч МиГ-31И. Фото: ТАСС/Сергей Бобылев
Хамгийн тэргүүн зэргийн Ту-160М
Ту-160М бөмбөгдөгч нь оросын нисэх хүчний хушуучлагч онгоц юм. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайд байхдаа оны сүүлч гэхэд зэвсэглэлд сайжруулан тоноглосон цоо шинэ дөрвөн бөмбөгч онгоцыг авна гэж 2023 оны есдүгээр сард мэдээлж байлаа. Ту-160М онгоцыг Казанийн нисэх онгоцны үйлдвэрт “нойлоос” эхлэн цоо шинээр угсарч байгаа юм. Энэ төрлийн хоёр онгоц НК-32 шинэ хөдөлгүүртэйгээр бүтээгдсэн нь тодорхой байгаа. Өөр хоёр онгоц 1980–1990 онуудад бүтээгдсэн машинуудаас Ту-160М төвшинд хүртэл шинэчлэгджээ.
Ту-160М онгоц нь хамгийн орчин үеийн цөмийн биш Х-101 далавчит пуужин, супер орчин үеийн Х-БД пуужингаар зэвсэглэгдэж байна. Шинэчлэгдсэн бөмбөгдөгч онгоцнууд шинэ электроник ба радио-цахим үйлдлийн эсрэг цогцолбороор цэнэглэгджээ.
Пуужин тээгч Ту-160М онгоцны зайжруулагчсан загварын нэг. Фото: РОСТЕХ
Саяхан БХЯ-ны коллегийн хурал Оросын Агаар, сансарын хүчинд дөрвөн Ту-160М бөмбөгдөгч нийлүүлснийг батлаад энэ ондоо багтаан өөр хоёр Ту-160М онгоцыг зэвсэглэлд авна гэжээ. Ийнхүү Оросын стратегийн нисэх хүчин, стратегийн пуужингийн шинэчлэл үргэлжилж байна. Үүгээр оросын цөмийн зэвсгийн гурвалын нэг алсын зайн пуужин зөөгч бөмбөгдөгч онгоцнуудын орчин цагийн шаардлагын биеллийн баталгааг биелүүлж байна.
Сэтгэгдэл (1)