Фото: OL
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Хүнсний үнийн индекс өнгөрсөн сард Дэлхийн хүнсний агентлагийн тооцоогоор 127,4 пунктын заалтыг харуулав. Гэхдээ бас бага ч гэсэн үнэ нь буурч байгаа зарим бүтээгдэхүүн бий.
Хүнсний бүтээгдэхүүний индексийн аравдугаар сарын заалт нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болов. Оросын цэргийн ажиллагаа Украинд эхэлсэн 2022 оны гуравдугаар сард үзүүлэлт 160,02 пункт байснаас нэлээдгүй доогуур байна.
Ямар бүтээгдэхүүнүүд дэлхийн үний өсөлтөд нөлөөлөв:
- Ургамлын тос (152,7 пунктаар, өсөлт 7,3%). Энэ хоёр жилийн хамгийн дээд үнэ. Энэ жилийн долоодугаар сараас ирэх оны зургаан сар хүртэлх ХАА-н улиралд үйлдвэрлэл нь буурна гэсэн дал модны, наранцэцгийн, рапсийн тосны үнийг нэмэгдүүлж байна;
- Үр тарианы үнэ нь (114,4 пунктаар) ЕХ, АНУ, Орост цаг агаарын нөхцлаас болон өвөлжих тарианы тарилалтад нөлөөлнө гэсэн болгомжлолоос болон нэмэгджээ. Тухайлбал, Орост сүүлийн таван жилийн дундажаас улаан буудайн хураалт 9,1%-иар буурна гэсэн хүлээлттэй байгаа;
- Сүүн бүтээгдэхүүн (139,1 пунктаар);
- сахар (129,6 пунктааар).
Үл ялих ч гэсэн хямдарч байгаа бүтээгдэхүүн байгаа. Махны үнийн индекс өмнөх есөн сарын 120,8 пунктаас 120,4 пункт хүртэл буужээ. Баруун Европт эрэлт нэмэгдсэнээс ийнхүү үнэ ялимгүй буужээ.