x

Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв

“Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодоор тухайн байгууллагын дата мэдээллийг хакерджээ.

Үүнтэй холбоотойгоор ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран “Эрүүл мэндийн байгууллагын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлийг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой хөрөнгө оруулан, тусгай төсөв гаргаж, техник технологио шинэчилж, төлбөртэй программ ашиглаж хэвших, байгууллагууд эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.

Учир нь Эрүүл мэндийн салбар нь хүний хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал дэд бүтэцтэй учир кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох эрсдэлтэйг ЦХИХХЯ мэдээлжээ.

Дэлхийд 150 гаруй улсад ийм төрлийн хортой кодоор мэдээллийг хакердсан улс дамнасан бүлгэм бий болжээ. Ялангуяа, “Рансомвэйр” хэмээх халдлага нь 1989 оноос хөгжин хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрсэн байна. Энэ халдлагад манай улсын “Интермед” эмнэлэг өртөөд байгаа. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээлэл олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа байхгүйг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэжээ.

Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийж, 4500-5000 нь амжилттай болж, нэхэх мөнгөний хэмжээ ч жил бүр нэмэгдсээр 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны байдлаар дээрх халдлагад хамгийн их өртсөн нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд аж. Хакеруудын халдлага хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас системүүд нь доголдож, нэг өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүйн улмаас алдсан тохиолдол гарч байв. 

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан ч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 3 цаг 53 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 5 цаг 42 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 5 цаг 54 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 5 цаг 59 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 7 цаг 16 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 7 цаг 24 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 45 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 8 цаг 36 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 8 цаг 40 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 8 цаг 50 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 8 цаг 59 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 9 цаг 13 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 9 цаг 21 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top