x

Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка

Касабланка кино

1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал гурван шагналыг авчээ. Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно, гэвч улс төр, дайн гэх мэт сэдвүүдийг бас хөнджээ. Маш товчдоо бол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосолж буй өгүүлэмж. Үйл явдал Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кафе ажиллуулдаг, тэр кафе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгнө. 

As time goes by

1931 онд зохиосон энэ дуу 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаасаа хойш алдаршжээ. Бидний тайлбарлан өгүүлэх гэж буй дууны хамгийн чухал үгс болох Kiss is still a kiss… without your sigh… as time goes by… хэмээх үгс нь энэхүү дуунаас шууд авсан эшлэл учраас энэ дууг юуны өмнө мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа Касабланка кинон дээр Илса кафены хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг, Рик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч, энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг юм.

Бертие Хиггинсийн дуу

1982 онд бичүүлсэн энэ дуу бол Касабланка хэмээх киног үзэж, тэр киноны дууг сонсож байгаад дурлалцсан хосын тухай, бүтэлгүй хайрын тухай дуу билээ. 

I fell in love with you watching Casablanca
Back row of the drive-in show in the flickering light

Америкад машинтайгаа эгнэн зогсож байгаад кино үздэг газрууд байдаг, тийм нэг газар, арын эгнээнээс Касабланка киног үзэж байгаад бүсгүйдээ дурлажээ.

Popcorn and cokes beneath the stars
Became champagne and caviar
Making love on a long hot summer's night

Кинон дээр попкорн, кока колахан л хүртэн суугаа, гэтэл тэр нь гадаа үздэг кино, оддын доор болохоор яг л оргилуун дарс, тансаг түрс шиг болчхож байна. Урт бас халуухан тэр шөнө янаг амрагийн явдалдаа умбах ажээ, залуу хос. 

I thought you fell in love with me watching Casablanca
Holding hands 'neath the paddle fans in Rick's candle lit café

Касабланкаг үзэж байхдаа бүсгүйгээ бас өөртөө дурлачихлаа гэж бодож. Киноны гол дүр Рикийн ажиллуулдаг кафе таазнаасаа унжсан том сэнстэй, лаа асаасан романтик орчин, тэнд хоёулаа гараа атгалцаад .. гэх нь очсон гэхээсээ илүү кинондоо бүр орчхоод буй хэрэг.

Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet

Олны нүднээс нуугдан сүүдэрт машинаа тавьсан, хайртынх нь нүднээс Мароккогийн саран гэрэлтэж байж. Киноны бүх үйл явдал Рикийн кафед болоод байгаа шиг мань хоёрын бүх явдал Шэвролэ гэж машин дотор л болоод буй. Тэр машүин дотроосоо кино үзэж байгаад ид шидийг бүтээж гэнэ шүү. Ямар шидийг гүйцэлдүүлсэн болохыг уншигч таны төсөөлөлд найдан орхиё. 

Ooh, a kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh

Энд нөгөө өмнөх дууны үгс явж буй. Касабланкад үнсэлт бол чухам үнсэлт л юм. Харин амьсгаа нь (санаа алдах нь ч гэж болно) чинийх биш бол тэр үнсэлт биш ээ.

Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by

Касабланкад эргээд наддаа ирээч, цаг хугацаа явах тусам чамд би улам илүү дурласаар л байна. 

I guess there are many broken hearts in Casablanca
You know I've never really been there, so I don't know

Касабланкад шархалж үлдсэн зүрх гэж зөндөө байдаг биз ээ. Гэвч би өөрөө яг үнэхээр очиж үзээгүй болохоор бас мэдэхгүй юм. 

Энд киногоор дамжин Касабланкад оччихоод байгаа болохоос залуу хос бол үнэндээ Америкад л байгаа нь тодорхой болж ирнэ.

I guess our love story will never be seen
On the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go

Бид хоёрын хайрын түүхийг энэ сайхан кино шиг ингээд том өргөн дэлгэцэн дээр гаргахгүй нь лавтай. Гэхдээ чамайг ингээд явчихаар яг нөгөө Илзаг явахад Рик шархалсан шиг, би ч бас энэлэх л юм байна шүү дээ.

Уран сайхны орчуулга

Рикийн кафе, попкорн, кока кола, Шэвролэ гэх мэт гадаад үгсийг монгол шүлэгт оруулах хэцүү юм, гэвч бас оролдоод л үзлээ, өршөөгөөрэй. 

Дуунд хамгийн чухал, өргөлтөт үг нь бол IN Casablanca. Үүнийг хадгалах үүднээс монголоор ЭНЭ Касабланкад болгон буулгаад, дууны үгний яг тэр байранд нь хадаж өгөв. (Ер нь монгол хэлээр дуулж бол болно, гэхдээ яг дуулах дээрээ тулбал үе хасах нэмэх асуудал гарна, сонирхвол холбогдоорой)

Нэг бадаг нь таван мөртэй, эхний дөрвөн мөрийг хос хосоор нь тэгшитгэх амар байсан бол сондгой гарсан сүүлийн мөрийг харин мөр дотор нь хэсэглэн (халуун ... хайрандаа, ихээ .. ид шидийг) толгой холбох маягаар шийдлээ. 

https://www.youtube.com/watch?v=JNL337qKC5s&t=5s

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 4 цаг 18 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 4 цаг 30 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 4 цаг 35 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 5 цаг 52 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 6 цаг 0 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 6 цаг 21 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 7 цаг 12 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 7 цаг 16 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 7 цаг 26 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 7 цаг 35 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 7 цаг 49 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 7 цаг 57 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top