Илон Маскийн Tesla компанийн зах зээлийн үнэлгээ 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагааа $1 их наяд доллараас давжээ. Тэр үзүүлэлт нь Дональд Трамп ерөнхийлөгч согуульд ялсаны дараа гарлаа гэж Forbes мэдээлэв.
Трамп сонгогдсоны дараа Tesla хувьцааны үнэ 15%-иар ($290) нэмэгдэж, улам ч дээшилсээр арваннэгдүгээр сарын 8-нд нэгж хувьцаа нь $330 доллараар арилжаалагджээ. Өнгөрсөн долоо хоногт Маскийн компанийн хувьцаа ойролцоор 28%-иар нэмэгдлээ.
Илон Маск сонгуулийн кампанийн явцад Трампыг тууштай дэмжиж ирсэн ба тэр бүгд найрамдахчуудын зарлагад $130 саяыг өгсөн төдийгүй өөрийн сүлжээгээр Трампын сурталчилгааг явуулж иржээ.
Дональд Трамп ялсныхаа дараах анхны цуглаан дээр Маскийг гайхамшигтай залуу бөгөөд Америкийн чухал хүмүүсийн нэг гэжээ. Үүнээс үүдэн Маскийн хөрөнгө $314 тэрбум хүрлээ. Сүүлийн хоногуудын зөвхөн нэг өдөрт Маск $17,4 тэрбумаар баяжлаа гэж Bloomberg мэдээлжээ.