x

Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг багасгана

Олон улс судлаач, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сая болж дууслаа. Сонгуулийн үр дүнг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн цаг үеийн амьдрал, уур амьсгалд маш их нөлөөтэй. Тэр утгаараа энэ сонгуулийг анхаарахгүй байх аргагүй. Үр дүнг нь дэлхий нийтээрээ чих тавин хүлээж суулаа. Америкийн ерөнхийлөгчөөр Д.Трамп тодорсон нь маш чухал үйл явдал боллоо.

Энэ хүний үзэл бодол цаашдаа практик дээр тодорхой болно л доо. АНУ бол дэлхийн ардчиллын үлгэр жишээ орон учраас Америкийн улс төрийн том бие хүн тодорч гарч байгаа нь тун нарийн үйл явц юм. Тэр тодорч байгаа хүн нь ч өөрөө олон саад бэрхшээлийг туулахдаа сүрхий ухаан зарж амжилттай даван гардаг юм байна гэж харагдлаа. Дональд Трамп дэлхийн улс төрийн амьдралд их нөлөөтэй. Цаашдаа практик үйл ажиллагаа явагдах нь тодорхой. Тиймээс их өөдрөгөөр харж байгаа. Монгол бол АНУ-тай ямагт сайн харилцаатай байдаг. Америкийн улс төрийн амьдралд дандаа сайн сайхныг хүсэж, өөдрөг үзэл бодлоор хандсаар ирсэн.

-Дональд Трамп “Би ялбал Орос, Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана” гэж мэдэгдэж байсан. Энэ амлалт хэдий хугацаанд хэрэгжих боломжтой юм бол. Эсвэл улс төрийн шоу байв уу?

-П.Трампын ялалт Орос, Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгах байх гэж бодож байна. АНУ бол ардчилал, шинэчлэл, шинэ улс төрийн бодлогыг дэмждэг улс. Тийм болохоор мэдээж Украиныг дэмжиж байгаа гэж бид бодож байна. Монголчуудын ихэнх нь ч тэгж боддог байх. В.Путины бодлого орчин цагт арай зохицохгүй. Хуучин ЗХУ-ын гегемоны бодлогыг бариад байгаа улс төрийн бүлэг. Цаашдын ирээдүй нь саруул сайхан байна гэж бодохгүй байна. Энэ бол маш аюултай бодлого юм.

Д.Трампын геополитикийн нөлөөлөл дэлхий дахинд ямар бол?

-Сайн талаас нь харж байна. Дональд Трамп бол энэ байр сууриндаа хүрэх гэж олон янзын улс төрийн үйл ажиллагаа явуулсан л даа. Тэр бүхнээр нь дүгнэх аргагүй. Одоо ирэх хугацаанд түүний жинхэнэ нүүр царай тов тодорхой харагдана гэж улс төр, олон улсын харилцааг сонирхдог хүний хувьд бодож байна.

Улс төрийн амьдрал бол тэр чигтээ хүчний харьцаа. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг л харагддаг. Тэгэхээр Америкийн тал бол шинэчлэлт, өөрчлөлт, нийгмийн дэвшлийн төлөө байдаг. Тиймээс бид энэ талд байх нь зөв гэж судлаачийн хувьд үзэж байна. Орос, Хятад хоёр манай мөнхийн хөрш учраас мэдээж хүндэтгэж харьцана. Гэхдээ тэдний бодлогын алдааг давтаж болохгүй. Үүнд нарийн дипломат ухаан хэрэгтэй.

-Д.Трамп Америк орныг цаашид хэрхэн удирдах бол. Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?

-Тэр бол Америкийн улс төрийн уламжлалт бодлогыг эрс өөрчлөн, хэтэрхий зүүн рүү хазайх хүн биш. Тиймээс Америкийг сайн удирдана гэсэн төсөөлөлтэй байна. Долларын ханш бол цаг үеийн улс төрийн бодлогоос гадна эдийн засгийн харилцаанаас хамаардаг болохоор өөрчлөгдөх нь гайгүй. Долларын үнэ цэнэ унана гэж байхгүй. Тийм учраас түр зуурын ханшны өөрчлөлт байж болно. Тухайн орон Америктай ямар харилцаатай байхаас хамаарна. Ер нь өөдрөг үзэлтэй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 4 цаг 56 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 6 цаг 45 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 6 цаг 57 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 7 цаг 2 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 8 цаг 19 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 8 цаг 27 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 8 цаг 48 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 9 цаг 39 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 9 цаг 43 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 9 цаг 53 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 10 цаг 2 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 10 цаг 16 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 10 цаг 24 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top