Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул сийлбэрч М.Уламбаярын “Талын үнэр” чулуун сийлбэрийн үзэсгэлэн Мөрөн хотын Чингүнжавын талбайд эхэллээ. Үзэсгэлэнд буран бүтээлчийн оржин чулуугаар хийсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.
М.Уламбаяр:
-Бие даасан 5 дахь үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ удаа амьтдын үр төлийг уран сайхны аргаар зохиомжлон бүтээсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнг 7 хоног үргэлжилнэ.