x

Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл

Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл

Өмнөх үг

Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь намын бүлгүүдийн хурал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн гишүүний хувиар оролцож гишүүдийн асуултад хариулахдаа ярьсан хэлснээ дэлгэрүүлэн ийм өвөрмөц гарчгаар тодруулга хийе гэж шийдлээ. Эрхэм гишүүд, шийдвэр гаргагчид, улс төрчид зав гараад гүйлгээд уншчихвал нэн сайн байна. 

Монгол-Францын түншлэл хамтын ажиллагаа яагаад чухал вэ, ер нь энэ улстай хэрхэн яаж түншлэлийн ямар хэмжээний түвшинд хүрчхээд юу хүлээгдээд байгаа вэ, ер нь түншилсэн улс, субъектүүд дотор Франц ямар зиндаа байр суурьтай вэ гэсэн олон асуултад хариулахыг хичээе.

Манай улс ардчиллын зам сонгоод энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад гадаад бодлого амжилттай явуулсны дүнд, нөгөө талаасаа даяаршсан нээлттэй дэлхий ертөнцийн ерөнхий хандлага, олон улсын геополитикийн хуваагдал зөрчил тэмцлийн ерөнхий уур амьсгал зэрэг бодит хүчин зүйлийг гярхай тусгаад, Монгол Улсын газар зүйн өвөрмөнц байршлаа тооцоолоод дэлхийн 16 улс ба Европын Холбоотой (17 субъект) түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа нь Монгол Улсын энэ цаг үеийн гадаад бодлогын үнэхээр бахмад том амжилт бөлгөө. Олон тулгуурт гэдэг нь аль болох олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж, дипломат харилцаа тогтоохын сацуу стратегийн ач холбогдол бүхий улс гүрнүүдтэй аль болох түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхийг хэлнэ.

Түншлэлийн дэс

Түншлэлийн дэс ба шатлал гэсэн ангилал буй. Манай улс нь түншлэлийн 10 үе шаттай харилцааг эдгээр 17 субъекттэй байгуулжээ. Ямар ямар түншлэл вэ? Доод шатнаас нь эхэлье.

  1. Тэгш эрхтэй түншлэл
  2. Хамтын ажиллагааны түншлэл
  3. Xарилцан нөхсөн түншлэл
  4. Сайн хөршийн түншлэл
  5. Өргөтгөсөн түншлэл
  6. Иж бүрэн түншлэл
  7. Өргөтгөсөн иж бүрэн түншлэл
  8. Өргөн хүрээтэй түншлэл
  9. Стратегийн түншлэл
  10. Иж бүрэн стратегийн түншлэл

Европын Холбоотой 2013 онд Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсныг энд хэргээр тэмдэглэх хэрэгтэй. Түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэх урт удаан чармайлтад манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ГХЯ, Дипломат алба нэгэн дуугаар нэгдсэн байр суурьтай, тууштай хандаж хамтдаа ийм ололтыг бүтээсэн гэдгийг би ямагт тэмдэглэн бичдэг, сурталчилдаг.

Түншлэлийн доторх дэс

Түншлэлийн доторх дэс гэдгийг танин мэдэхүй талаас, бас хоёр улсын харилцааны түүх бичлэгт тэмдэглэгдэх гэдэг утгаар би тусгайд нь зүйлчлэн ярьж байна. Улс тус бүрээр авч яривал түншлэлийн дээд түвшинд хүрэхийн тулд хэд хэдэн үе шат дамжин түншлэлээ аажмаар шат ахиулан гүнзгийрүүлснийг бид харж болно. Хоёр хөрштэй гэхэд л 3 шат дамжсан. Оростой 2003 онд Сайн хөршийн уламжлалт түншлэл, Хятадтаймөн 2003 онд Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл, Оростой 2006 онд Стратегийн түншлэл, Хятадтай2011 онд Стратегийн түншлэл тогтоогоод, 2014 онд эхлээд Хятадтай Иж бүрэн cтратегийн түншлэл, 2019 онд Оростой Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаагаа Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээгээр баталгаажуулж байгуулжээ. 

АНУ-тай 2004 онд Иж бүрэн түншлэл, 2018 онд Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, 2019 онд Стратегийн түншлэл тогтоогоод түүнийгээ 2023 онд Стратегийн гуравдагч хөршийн түншлэл болгож дотор нь шат ахиулсан. Нэг үгээр 4 үе шатыг туулжээ. ЯпонтойИж бүрэн түншлэл 1997 онд тогтоогоод, 1998, 1999 оны айлчлалуудаар дахин нотлоод, 2010 онд Стратегийн түншлэл болгож шат ахиулаад, 2022 онд Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа болгож баталгаажуулжээ. Гурван үе шат дамжлаа гэсэн үг. Энэ мэт жишээг Энэтхэг, БНСУ, Герман, Казахстан зэрэг стратегийн түншүүд дээр жишээлж болно. 

Нэр бүхий 17 түншүүдийн дотор ийм олон үе шат дамжаагүй бөгөөд нэг тогтоохдоо хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон нь Франц бөлгөө. Францаас гадна 2024 онд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон Вьетнамыг нэрлэж болно. 

Монгол-Францын түншлэл

Түншлэлийн олон үе шат дамжаагүй, гэхдээ хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон Франц гэлээ. 2023 он Монгол-Францын харилцааны түүхнээ шинэ эрин үеийг нээсэн түүхэн тэмдэглэлт жил болно. Түүхнээ анх удаа Францын Ерөнхийлөгч Монголд Төрийн айлчлал хийсэн, ердөө хэдхэн сарын дараа Монгол Төрийн тэргүүн анх удаа Францад Төрийн айлчлал хийсэн. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар Францад айлчилж байсан боловч “Төрийн айлчлал” гэдгээр түүхнээ анх удаа юм. Ингэж айлчлахдаа монголчууд бид эрхэм тэр улсыг хэн бэ гэдэгтээ хариулт ч өгсөн, бас биднийгээ тэд маань хэн гэж үздэг бол гэдэгт бид хариултаа ч авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “итгэлт түнш, чухал гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн бол ноён Э.Макрон хариуд нь биднийг “онцгой түнш” хэмээн нэрлэсэн. Одоо онцгой эрхт итгэлт түншлэлийн харилцаа бүхий Монгол, Франц хоёр. Манай улстай түншлэлийн харилцаа бүхий 8 улс байна. ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, Герман, Казахстан. Тэгвэл 9 дэх нь Франц байгаасай. Миний бие “8+1” гэсэн товчлолоор тэгж үзэж байна. Нэг үгээр тэр олон үе шатуудыг Франц товчилсон. 2025 онд бид Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо нэг жарны ойг (60 жил) тэмдэглэнэ. 

Монгол-Францын нэг жаран

Олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс түүхэн үечлэл хийснээ буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин 2023 оны тэрхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн, одоо түүнийг ахиулж “60 жилийн ой”-гоороо дахин нэг шат ахиулах бүрэн боломжтой хэмээн үзэж, уриалж байна.

  1. 1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1946 онд хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.
  2. 1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ олон удаа асуудал тавьж, асуудал босож ирэх болгонд Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давлагаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ.
  3. 1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.
  4. 1990-2023 оны дараагийн үе. “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар 2023 оны түүхэн хоёр айлчлалыг нөхцөлдүүлжээ.
  5. 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн харилцан айлчилсан ба Түншлэлийг өвөрмөц дээд шатны харилцаа тогтоож чадсан.
  6. 2025 онд Монгол Улс, БНФУ-ын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа албан ёсоор эрх зүйн хувьд баталгаажиж, тэр үед Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэсэн байхаар төсөөлж уриалж байна. Хэрэв тэгж чадвал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний (5-уулаа цөмийн зэвсэг ба технологитой) дотроос анхныхтай нь тийм том төсөл хэрэгжүүлсэн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний анхны том гүрний бодит хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулсан түүх бичигдэж эхэлнэ! 

Франц хэн бэ гэдэгт хариулт. НҮБ-ын “P5” (“байнгын 5”), тэр ойлгомжтой. Европын Холбооны чирэгч локомотив, хамгийн хүчирхэг том улс нь. Цөмийн том гүрэн. Хэрэв Монгол, Франц хоёр стратегийн онцгой чухал салбарт (цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт-эхний шатанд) хамтын ажиллагаа хөгжүүлж бэхжүүлж чадвал Францын араас жагсан Монголд хөрөнгө оруулах Европын Холбооны ба бусад улс орнуудыг (Францад итгэгдэж чадсан Монгол!) төсөөлөөд үз дээ. Эхлэл зөв бол энэ нь цаашаа явж өгнө. Даяаршсан, мэдээлэлжсэн, хавтгайжсан дэлхийд болохгүй биш болох бүтэх ирээдүй харагдаж байна!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 7 цаг 58 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 9 цаг 47 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 9 цаг 59 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 10 цаг 4 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 11 цаг 21 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 11 цаг 29 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 50 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 12 цаг 41 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 12 цаг 45 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 12 цаг 55 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 13 цаг 4 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 13 цаг 18 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 13 цаг 26 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top