x

Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйцээнэ биз дээ

Ойрын өдрүүдэд эрчим хүчний шинэчлэл гээд нийгэм даяараа сүрхий бужигнаж байна. Эдийн засгаа тэтгэдэг байх ёстой энэ салбар уналтад орсон учраас зайлшгүй реформ хийх шаардлагатай гэж төр засгаас тайлбарлав. Эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан асуудлуудаас үнэ нэмэх нь л хамгийн түрүүнд биеллээ олж байх шиг. Уг нь систем бүхэлдээ дампуурах эрсдэлд орсон бол үр ашиг менежментийг нь сайжруулж, цогц шилжилт хийхээс өөр замгүй л дээ. Тэр утгаараа эрчим хүчний шинэчлэл гэсэн том малгай дор либералчлал, өмч хувьчлалын асуудлаас гадна хөрөнгийн зах зээлд гаргах, цахилгаанаа экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах гээд өчнөөн ажлууд төлөвлөжээ. Энэ тухай салбарын сайд, шийдвэр гаргагчид зогсоо зайгүй амаа цангатал ярьсан. Мэдээж эрчим хүчний шинэчлэлийн цаана тэр олон ажлыг ухаалгаар, зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлүүлж явуулснаар салбар аяндаа сэргэнэ. Том зургаараа хараат бус, бие даасан эрчим хүчний системтэй болно. Ингэснээр улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулдаг салбар болох юм. Гэтэл энэ реформын хүрээнд чаддагаараа цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болж байна. Үүнд ард түмэн их бухимдалтай байгаа. Яагаад гэвэл салбарын шинэчлэл нэрийн дор ард түмнийг молигодоод үнэ тарифаа нэмчихээр аргагүй шүү дээ.

Албаны эх сурвалжууд нь дуугарах тоолондоо хэдэн тоо холбож хэлдэг боллоо. Эрчим хүчний салбар 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, ийм янзаар удаан үргэлжилбэл алдагдлын хэмжээ их наяд давна гэсэн. Ядаж байхад хагас зуун жилийн түүхтэй цахилгаан, дулааны станцууд нь нэг өвлийн насгүй болчихож. Цахилгаан үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудаад хэзээ мөдгүй зад үсэрч, хот даяараа хөлдөхөд ойрхон байгаа нь ч бодит үнэн. Тэгээд цахилгаан, дулаанаа өртөг үнээсээ хамаагүй бага ханшаар зараад байхаар станцууд нь эргээд өрөнд ороод зогсохгүй ард түмний төлсөн татвараас татаас авагч болж хувирчээ. Үүгээр зогсохгүй эрчим хүчний нүүрс нийлүүлэгч компаниудын хормойноос зүүгдээстэй. Давхар, давхар өрийн сүлжээ үүсч чөтгөрийн тойрогт орчихож. За тэгээд энэ бүх зовлон бэрхшээлээс ангижрах цорын ганц амар шийдэл нь үнэ нэмэх байсан байх. Эрчим хүчээ хэрэглэгчдэд бодит өртгөөр нь нийлүүлж эхэлбэл станцуудын урт хугацааны өр зээлүүдээсээ салж чадах юм гэсэн. 2027 он гэхэд эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр төлбөр бүрэн барагдахын зэрэгцээ нүүрсний уурхай, төмөр замын үйл ажиллагааны алдагдалгүй болно. Тэр цагт эрчим хүчний салбар татаасгүй болно гэж үнэ нэмж буй учир шалтгааныг тайлаад байгаа юм билээ.

Яг үнэн хэрэгтээ эрчим хүчний реформыг жирийн малчин хүртэл дэмжинэ. Өдрөөс өдөрт бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа энэ цагт монголчуудын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах нь амин чухал асуудал. Харин цахилгаан, дулааны үнийг нэмсний ар дээр инфляци гэж айхавтар “мангаа” айл болгоны хаалгыг тогшино. Ингээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээ, лангуу, оффис түрээс гээд бүх юмны үнэ дагаад өсөх нь тодорхой. Томоос нь жижиг хүртэлх үйлдвэрүүдийн зардал нь асар их нэмэгдэнэ. Наад зах нь талхны жижиг цех хүртэл цахилгаан, дулааны нэмэгдлийг өртөг зардалдаа шингээчихээр бүтээгдэхүүнийх нь үнэ дагаад өснө. Цаашлаад ажилчдын цалин хөлс нэмэгдвэл аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх НДШ, татварууд нь дагаад л талийж өгнө. Эдийн засагчдын харж байгаагаар бараа бүтээгдэхүүнд хамгийн багадаа 5-10 хувийн өсөлт ирнэ гэж таамаг дэвшүүлж байсан.

Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудалд салбарынхан дуу нэгтэй дэмждэг. Нэгэнт сонгууль дууссан болохоор улс төрийн шийдвэр нь ч гарлаа. Төр засаг ч ард түмнээс айх айдсаа гээж. Одоо яаж харгис хандах вэ гэдгээ л бодно. Эрчим хүчний реформ хийхийн цаана үнэ тариф хэрхэн яаж нэмэгдэж байгааг өнөөдөр албан ёсоор танилцуулахаар болж байх шив. Урьдчилсан байдлаар өрхийн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны төлбөрийг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлье гэдэг саналыг салбар яам гаргаад байгаа. Үнийн өсөлтийн дарамтад нийгэм тэр чигээрээ өртөнө. Нэгэнт төр засгаас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гарвал дуугүй л дагаад төлөөд явах байх даа. Нөгөө “Та нар яаж амьдраад байна аа” гэж дуу алдуулан амьд байгаа ард түмэн л хэцүүднэ. Цахилгаан дулааны салбарынхан тэр чигтээ л тэрбумтнууд байдаг тухай амтай болгон нь ярьж байна. Дулааны салбараас тавь жаран байртай нэг нөхөр ч жишээ болон яригдаж байна. Хэрэв эдгээр хүмүүс үргэлжлүүлэн ажилласаар, хулгайгаа хийсээр байвал үнэ нэмээд ч хэрэг болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд маань мэдэж байгаа л гэж найдахаас. УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн 103 гишүүнээр дэмжүүлсэн гэж өөрөөрөө бахархан ярьсан байна лээ. Үнэ нэмэхээс өөр юм хийхгүй бол ард түмнээ хэдэн авлигачийг тэжээх гэж шулсан хэрэгт орно гэдгээ мэдэх үү. Ийм нэр хоч авахгүйн тулд өөрөө гарын үсэг зуруулдаг шигээ наад гишүүдээ манлайлан нөлөөлж ажиллаарай даа.

Тэгэхээр төр засгийн зүгээс эрчим хүчний реформоо тасралтгүй үргэлжлүүлж хийх хэрэгтэйг сануулмаар байна. Учир нь нийгэмд “Энэ шинэчлэл цааш явахгүй. Цахилгаан, дулааны үнийг нэмэх гэж ард түмнийг хуурч байгаа пиар дөө” гэсэн хардлага байгаа болохоор зориуд ингэж хэлээд байгаа юм. Юун төлөө УИХ-д суудалтай намууд эрчим хүчний шинэчлэл дээр санал нэгдээд байгаа билээ дээ. Зогсоо зайгүй явуулаад гүйцээнэ биз дээ. Ялангуяа С.Цэнгүүн гишүүн энэ талаар ард түмэндээ байнга тайлагнаж байх биз.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 7 цаг 57 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 9 цаг 46 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 9 цаг 58 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 10 цаг 3 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 11 цаг 20 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 11 цаг 28 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 49 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 12 цаг 40 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 12 цаг 44 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 12 цаг 54 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 13 цаг 3 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 13 цаг 17 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 13 цаг 25 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top