x

Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя

Токаевын айлчлалыг дагаж Монголын улс төр хоёр хоног л "халав". Казакстан лугаа хөгжье баръя, Казакстан бол цөмийн энергийн том тоглогч энэ тэр гээд. Арай л араас нь дагаад нүүчихсэнгүй.

Гэвч айлчлал дууссаны маргааш л улс гэрээрээ хөрсөн дээрээ бууж, эргээд эрчим хүчнийхээ салбарын "ёроол" амьдрал руу уналаа. Өнгөрсөн өвөл цахилгаанаа хязгаарласан, энэ өвөл нэмээд дулаанаа хязгаарлана гэдгийг Эрчим хүчний сайд нь хэлэв. Улаанбаатар хотод -30 хэм хүрвэл (угаасаа хүрдэг л дээ) 3-р станц шууд зогсоно. Эрчим хүч, дулааны  энэ хомсдлоос гарахын тулд 3-р станц шиг дахиад гурван станц, үүнтэй тэнцэх хэмжээний эх үүсвэр хэрэгтэй гэнэ. Нөгөө "индүү залгасан ч Энхбаяр" гэдэг шиг суваг солиод л сүйрэл ярьж байна. Цахилгааны үнийг 29 хувиар нэмнэ, үнийн нэмэгдлийг дагаж үүсэх инфляци нь 10 хувь давна гэх мэтчилэн.

Гэвч үнэ нэмлээ гээд нийлүүлэлт нэмэгдэх үү гэвэл үгүй. Тийм учраас цахилгаан, дулааны хязгаарлалт хамтдаа явна. Салбарын сайд нь хүртэл "Энэ бидний тавилан" гээд зогсч байгаа нь жинхэнээсээ бидний тавилан юм даа. Зуныг зусан баахан сумдын 100 жилийн ой тэмдэглэж, хөдөө хотгүй хөгжижгөөсөн. Өчнөөн хөрөнгөөр найр наайдам хийж, морь, бөхөнд бай шагнал тавьсан. Өвөл эхлэнгүүт эрчим хүчний хомсдолтой орон гэдгээ гэнэт санацгаасан. 

Зунжингаа найрласан, шоудсан "хөгжөөд алах гээд" байсан, болоод бүтээд байгаа гэсэн үлгэр эхний цастай хамт дууслаа. Амьдралд тавтай морил... гэдэг билүү. Атал тэр дунд бас нэг хүн, тухайлбал, судлаач Д.Баярхүү Франц улстай байгуулсан цөмийн энергийн салбарт хамтрах асуудлыг эргэж сануулсан байна. Франц бол цөмийн эрчим хүчний том гүрэн, Европын холбооны чирэгч нь. Энэ том гүрний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа Монголд ороод ирвэл үр ашиг нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй. Эдийн засгийн том сэргэлт, хөгжлийн шинэ шат болно шүү дээ гэж.

Хэрвээ цөмийн эрчим хүчтэй болчихвол өнөөдрийнх шиг "3-р станц шиг 3 станц байгуулах" тухай хий хоосон санааширч суухгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг дагаж иргэдийн нуруун дээр ирэх инфляциар айлгахгүй, илүү хүртээмжтэй, үнэ хямд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй л болчих юм. Өмнөх парламентын үед байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл яагаад хэрэгждэггүй юм бэ гэсэн чинь Цөмийн энергийн тухай хууль нь байхгүй, хуулиа баталж чадахгүй байгаа юм аа гэнэ. Тэр хууль нь бас хэний, ямар аманд орчихоод, яагаад баталж болохгүй өдий хүрснийг мэддэг хүн байхгүй. Мэдэж байгаа зүйл нь гэвэл цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ярихаар баахан өмнөөс нь Чернобылын осол, цацраг туяаны хордлого ярьдаг. Өнгөрсөн зуунаас авч үлдсэн ганц мэдлэг, өвлөсөн соёл нь энэ. Энэ зууны хөгжил дэвшлийн тухай ярьдаг, мэддэг нь дэндүү цөөхөн.

Харин өнгөрсөн парламентын үед, Францын төрийн тэргүүний айлчлалд дулдуйдаж хийсэн ганц гэрээ бий. Одоохондоо атгаж болох ганц найдвар нь. Тийм болохоор манай төрийнхөн улааныг харж урваж, шарыг харж шарвадаг, наашаа харж инээгээд цаашаа хараад мартдаг бялангач, зусарч зангаа болиод дэлхийн тэргүүлэгч гүрэнтэй байгуулсан гэрээ, хүлээсэн үүрэг дээрээ бат зогсдог, ажлаа хийдэг тийм соёлд суралцмаар байна. Яах гэж ийм том парламенттай болсон билээ. Юуны төлөө ийм том нүсэр Засгийн газрыг байгуулав?!

Арай гэж парламент дээр хуулийн төсөл нь ороод ирэхээр нөгөө улиг болсон "хоёр толгойтой тугал", энд тэндхийн санхүүжилттэй "шантааж" ярьж хойшоо суудаггүй, арай жаахан хөгжлийн чиг баримжаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдтэйгээ уулздаг, болж өгвөл тэднээсээ түрүүлж алхдаг болмоор байна аа, манай хууль тогтоогчид оо. Эсвэл зүгээр лаагаа бариад эсгий гэр лүүгээ буцацгаая. Хамгийн түрүүнд парламент, Засгийн газрыг Богд уулын аманд аваачиж, нүхэн гэрт нүүлгэж оруулъя. Мөн үү?

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.162.57)
    Яг зөв тэр тугал барьсанүзүүлсэн нөхдийг эхний ээлжинд дараа нь энэ эсэргүүцээд попроод байгаа байсан нөхдөд ц дулаан өгөхгй байх хэрэгтэй өмнө төсөл гацаасан нөхдийг хамгийн түрүүнд ц дулаан өгөхөөс татгалзах ёстой
    2024 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 7 цаг 16 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 9 цаг 6 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 9 цаг 18 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 9 цаг 23 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 10 цаг 40 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 10 цаг 48 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 9 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 12 цаг 0 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 12 цаг 4 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 12 цаг 14 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 12 цаг 23 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 12 цаг 37 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 12 цаг 45 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top