Улсын ерөнхий прокурорын газар, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын алба (OPDAT) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Авлигын гэмт хэрэг ба хөрөнгө хураах ажиллагаа” сэдэвт прокуроруудад зориулсан хөтөлбөр эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэргийн танхимын Мөнгө угаах, хөрөнгө буцаан авах хэлтсийн прокурор, хатагтай Женнифер Уоллис авлига, мөнгө угаах гэмт хэрэг болон хөрөнгө буцаан авах чиглэлээр сургагч багш бэлтгэж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хэрхэн амжилттай явуулах талаар прокуроруудад ментор хийх юм.
Авлига, мөнгө угаах гэмт хэргийг яллах болон хөрөнгө буцаан авах чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтнүүдийг Монголын прокуроруудтай холбон, тэдний туршлага мэдлэгээс хуваалцаж, зөвлөгөө авах тус сургалт, хөтөлбөр нь зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм.
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба