“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20 дахь гараа буюу Мексикийн Гран-Прид Испанийн нисгэгч Карлос Сайнс түрүүлжээ.
Өдгөө 30 настай К.Сайнс уралдааны замыг нэг цаг, 40 минут, 55 секундэд туулснаар нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ нь түүний карьерийн дөрөв дэх, энэ улирлын хоёр дахь ялалт байлаа.
Дэлхийн гурван удаагийн аварга Макс Ферстаппен энэ улиралд долоон гараанд түрүүлснээр 362 оноотой нисгэгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний араас Л.Норрис (315), Шарль Леклер (291), Оскар Пиастри (251), Карлос Сайнс (240) нар бичигдэж байна. Энэ онд Л.Норрис, Льюис Хэмилтон нар гурван гараанд түрүүлсэн бол Луис Хэмилтон, Карлос Сайнс, Оскар Пиастри нар тус бүр хоёр удаа түрүүлжээ.
Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен" (566 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд “Феррари” (537), “Ред Булл” (512), “ “Мерседес” (366), “Астон Мартин” (86) багууд орж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа Бразилд арваннэгдүгээр сарын 3-нд болно.
Эх сурвалж: The Guardian