Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК энхийг сахиулагч нартаа үйлчилж эхэллээ. Тодруулбал, тус компанийн “Боинг” хөлөг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэв.
Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нислэг үйлдэж байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 13 дугаар ээлжийн 230 энхийг сахиулагчид анх удаа Монголын далбаатай агаарын хөлгөөрөө Өмнөд Судын улсыг зорьсон байна.