x

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1  их наяд буюу 28.9 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 их наяд буюу  төгрөг буюу 25.9 хувиар нэмэгджээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг ҮСХ-ны хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 9 сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 их наяд төгрөг буюу 26.1 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.1 их наяд, НӨАТ 913.8 тэрбум, нийгмийн даатгалын орлого 578.2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 252.8 тэрбум, онцгой албан татвар 226.6 тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Оны эхний 9 сард татварын орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг НӨАТ, 16.6 хувийг нийгмийн даатгалын, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 19 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 73.3 хувийг ААНОАТ, 26.7 хувь /буцаан олголтыг хассан дүнгээр/-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд төгрөг буюу 34.4 хувиар нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3 их наяд буюу 94.3 хувь, хөрөнгийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Дээрх хугацаанд нийт  зардалд урсгал шилжүүлэг 40, бараа үйлчилгээний зардал 31.5, хөрөнгийн зардал 20.3, хүүгийн зардал 4.9, татаас 3.3 хувийг эзэлж байгаа юм. Хөрөнгийн зардал гэхэд 4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгджээ. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 501.5 тэрбум, тоног төхөөрөмжийн  зардал 100.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 465 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 3 цаг 51 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 5 цаг 40 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 5 цаг 52 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 5 цаг 57 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 7 цаг 14 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 7 цаг 22 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 43 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 8 цаг 34 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 8 цаг 38 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 8 цаг 48 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 8 цаг 57 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 9 цаг 11 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 9 цаг 19 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top