x

Эгийн голын УЦС: Байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Эгийн голын усан цахилгаан станц барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлжээ. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна. Сайд С.Одонтуяа тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников болон Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төр, шинжлэх ухааны төлөөллүүдтэй энэ сарын 9-ний өдөр уулзалт хийж, гацсан асуудлуудаар шийдэлд хүрчээ. 

Байгал нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог аж. Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын Шинжлэх Ухааны Академи /ШУА/-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон байна. 

Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэжээ. Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 7 цаг 3 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 8 цаг 53 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 9 цаг 5 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 9 цаг 10 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 10 цаг 27 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 10 цаг 35 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 56 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 11 цаг 47 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 11 цаг 51 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 12 цаг 1 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 12 цаг 10 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 12 цаг 24 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 12 цаг 32 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top