x

Голомт банк “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.

Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх
зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк олгоод байна.

2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой. 

  • Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор боллоо.
  • Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болж байна.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.

Оюутанд тавигдах шаардлага:

  • 3 болон түүнээс дээш курсын оюутан байх
  • Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
  • Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх
  • 6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах боломжтой байх

Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:

1. Анкет бөглөх

2. Сонгон шалгаруулалтад оролцох

3. Тэтгэлгийн батламж гардуулах

4. Зөвхөн “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт хамрагдах

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com/#/

Бүрдүүлэх материал:

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар

Тэтгэлгийн давуу тал:

  • Суралцах хугацаанд урилгаар Голомт банканд мэргэжлийн дагуу ажиллах
  • Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх
  • Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах
  • Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон боломж оюутнууд та бүхнийг хүлээж байна.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • Цахим шуудан: hr@golomtbank.com
  • Холбогдох утас: 7575-1111 \1666, 1705\
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 25 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 8 цаг 14 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 26 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 31 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 9 цаг 48 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 9 цаг 56 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 17 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 11 цаг 8 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 11 цаг 12 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 22 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 31 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 11 цаг 45 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 11 цаг 53 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top