Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:
- 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,
- 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,
- 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.
Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад хандах юмуу ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.