Тэжээхүй ухаан” ТББ-аас монголын уламжлалт анагаах ухааны “Алтан тун” өдөрлөгийг ирэх ням гаригт Сансрын И-март дэлгүүрийн зүүн талд орших Innovation HUB-д зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр монголчуудын биеийг эртнээс улбаатай тэтгэн тэжээх, эрүүл амьдрах ёс заншилтай танилцан, уламжлалт анагаах ухааны үнэт өвөөс хүртэж, танин мэдэхүйгээ тэлэх боломжтой. Эмч нарт зориулсан онолын мэдлэг, оношилгоо эмчилгээний арга, ёс зүйн сургалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний шинэ мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын шинэлэг санаа, туршлага солилцох ярилцлагаас гадна өвчтөн, үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны талаар иж бүрэн ойлголт зөвлөгөө өгөх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ. Мөн 20 мянган төгрөгийн такс төлөөд уламжлалт анагаах ухааны нэр хүндтэй эмч нартай уулзан зөвлөгөө авч болно.