Лос-Анжелест болсон «Эмми» гэх телевизийн шагнал гардуулах ёслолоос Японы түүхэн олон ангит «Шёогүн» цуврал шагналын 25 ангилалд нэр дэвшиж, "Шилдэг драмын олон ангит" цолыг оруулаад 18 шагналыг нь авчээ.
Уг цувралыг зохиолч Шиба Рёотарогийн "Сүүлчийн Шёогүн" түүхэн романаас сэдэвлэн бүтээсэн байна. Уг романыг 2010 онд монгол хэлнээ хөрвүүлсэн байна.
1846 онд Англи, Францын усан онгоц Рюүкюү (одоогийн Окинава арлууд)-гийн эрэгт ирэв. 1853 онд Америк улс цэргийн сүр хүч үзүүлж, коммандор Перри улс орноо нээхийг Японоос шаардав. Хоёр зуу гаруй жил гаднаас ямар ч шахалт дарамт, аюул заналыг үзэлгүй, улс гэрээрээ амар амгалан аж төрж байсан ард түмэн Перригийн удирдан ирсэн дөрвөн том цэргийн онгоцыг үзээд гайхан сандарч, айж балмагдан, улс орноо нээх, нээхгүйн талаар маргаан тэмцэл босч иржээ.