x

М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгагдсан талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн тухай хууль гэж бий. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчлэлт ороод байгаа. Энэ хоёр хуулийн ялгааг тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхүүдийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг насанд хүрэгчид яаж хамгаалах, тэр тусмаа гэр бүл, боловсролын орчинд албан тушаалтан хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох тал руугаа чиглэгдсэнээрээ ялгаатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох гол өөрчлөлтүүд таныхаар юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын хуулийг илүү нарийвчлалтай болгосон нь онцлог. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хүн тус бүрийн үүргийг буюу гэр бүлийн орчинд эцэг эхийн, боловсролын орчинд багшийн үүргийг нарийвчлах зорилгын хүрээнд энэхүү шинэчлэл хийгдсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хороо бүрд хүүхдийн эрхийн нийгмийн ажилтан ажиллана. Томилогдсон ажилтан нь хүүхдийн эрхийг нарийвчлан үзэж эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтоон цааш цаашдын арга хэмжээг авах зэргээр ажиллана.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байна. Нийгэмд өрнөж буй бүхий л асуудлуудад хүүхэд хамааралтайгаар зогсохгүй онц ноцтой, олон нийтийг цочирдуулсан хэргүүд олширсон. Хүүхэд хамгааллын орчныг нарийвчилснаараа хэн нь алдаа гаргасныг, хүүхэд юунаас болж хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтооход чухал юм.

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхэд эрсдэлтэй байгаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэлтэйгээр эрх зөрчигдөх нөхцөл байдал хамгийн өндөр байна. Гэвч үүгээр зогсохгүй бусад орчинд ч аюулгүй байдал алдагдаж байгаа.

-Энэ хуулийн шинэч лэлд үе тэнгийн дээрэлхэлтийг нэлээд онцгойлж, зохицуулснаараа онцлог хууль болсон. Үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээг авах вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ өгөх нь нэн тэргүүний алхам. Мэдээж хүүхэд ямар байдлаар хохирсон, дээрэлхэлтэд өртсөн зэргээс хамаарч авах арга хэмжээ, шийдэл нь өөр өөр байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд, тухайн хүүхдийн асран хамгаалагч хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн эсвэл зөрчлийн шинж чанартай эсэхээс нь хамаарна. Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас  байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт ү йлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. 14-өөс доош насны хүүхэд бол асран хамгаалагчтай нь тусгайлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хохирлын хэмжээнээс шалтгаалан эцэг эх, асран хамгаалагч нь Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

-Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн 102 дугаар сургуулийн охидын хооронд зодоон болсон. Гэвч найм хоногийн дараа буюу 14-ний өдөр цахим хуудаснаа бичлэг нь цацагдсанаар нийтэд ил болсон. Тухайн үед тус сургуулийн багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин сурагчдыг хооронд нь гар бариулж эвлэрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдол нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн үү?

-Багш нар Хүүхэд хамгаал лын хуулийн талаар мэдлэггүйгээс болж боловс  ролын сургалтын бай  гууллага, насан туршийн суралцахуйн төв нь дээрх хуулийн 23.4.3-д хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Олон нийт энэхүү шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэлгүйгээс үүдэн хүүхэдтэй холбоотой асуудлууд тасралтгүй гардаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 51 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 8 цаг 41 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 53 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 58 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 10 цаг 15 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 10 цаг 23 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 44 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 11 цаг 35 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 11 цаг 39 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 49 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 58 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 12 цаг 12 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 12 цаг 20 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top