“Борис” шуурганы улмаас үүссэн үерт нэрвэгдэж, ихээхэн хэмжээний хохирол амссан Европын Холбооны гишүүн улсуудад 11 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэдгийг Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдлээ.
Тэрбээр пүрэв гарагт Польшийн Вроцлав хотноо гамшигт хамгийн ихээр өртсөн Польш, Чех, Словак, Австрийн удирдагчтай уулзжээ.
Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээхэд зориулах энэ мөнгийг ЕХ-ны эв нэгдлийн сангаас гаргана гэдгийг Урсула фон дер Ляйен дурдаад “онцгой цаг үе тохиосон тул онцгой арга хэмжээ авах ёстой” гэлээ.
Польш улс дээрх мөнгөний тал хувийг, Чех улс 2 тэрбум орчим евро, Австри улс 500 сая орчим евро тус тус авах бол үлдсэн мөнгийг Словак, Румын улсуудад хуваарилсан байна.
Шуурганы улмаас үүссэн хүчтэй салхи, үерт нэрвэгдэн Төв ба Дорнод Европт 24 хүн амиа алдсан ба зарим газарт цас оржээ. Польшийн Дэд бүтцийн сайд Дариуш Климчак хэлэхдээ “газар орны дүр зураг нь үерийн дараах бус харин дайны дараахтай адилхан харагдаж байна” гэлээ. Польшийн зарим суурин газар бүрмөсөн эвдрэн сүйдсэн бол Чех, Австри, Румын, Словакт олон мянган орон сууцны байшин усанд автжээ.
Сэтгэгдэл (1)