x

Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй"

 Карл Брюллов. «Морьтой эмэгтэй». 1832
Эх сурвалж: Getty Images

Хэрэв  зураач хөрөг дэх эмэгтэйгээ  төгс  бүтээмж гэж үзэж буй бол  үнэн зөвөөс хазайж болох юм
«Сэтгэлээ тайлахаас илүүтэйгээр чамд би хайртай. Үхэн үхтлээ  чамд сэтгэлээ алдлаа, чамайг тэврэе» гэж «Морь унасан эмэгтэй» зургийг  захиалан зуруулсан  эмэгтэй Карл Брюлловт  бисэн байдаг. Гүнгийн ахайтан Юлия Самойловатай  уран зураач 1827 онд Италид танилцжээ. Нөхрөөсөө салсны дараа, ихээхэн хөрөнгийг өвлөгч, урлагийг ивээн тэтгэгч, дээд хүрээний од эмэгтэй Италид очжээ. Хэдэн жил дотноссон зураач, гүнгийн ахайтан хоёр Брюлловын амьсгаа хураатал ойрхон дотны найз  нөхөд байлаа.

«Морьтой эмэгтэй»
Зотон, тос 293 х 209,8 см. 1832
Москвагийн  Третьяковын улсын галарейд  хадгалагддаг.

Өөрийн хүүхэдгүй байсан Самойлова Италид нутгийн Жованнина, Амацилия гэсэн хоёр охины үрчлэн хүмүүжүүлжээ. Захиалгаар зурсан зурагтаа Брюллов тэднийг зурсан юм. “Ердийн язгууртан  бүсгүйг хаад, цэргийн жанжнуудын морьтой парадын хөрөг шигээр дүрслэсэнд Брюлловын шинэлэг санаа нь  гарсан бөгөөд тухайн цагтаа  нэлээдгүй зоригтой алхам байв. Романтик баатар эмэгтэйн  төгсжүүлсэн  дүрийг бүтээхийн тулд Брюллов санаатайгаар физикийн хуулиудаас татгалзжээ. 
Зураг зурагдаж дуусаад  түүнийг Миланы Брерийн  гэх дэгжин урлагийн Академид  тавин үзүүлэв. Морь унасан бүсгүйн  хэт өргөгдсөн гоо үзэсгэлэнг биширсэн үзэгчид  бүсгүйг нисэж буй сахиусан тэнгэр гэж нэрлэсэн юм. Үзэгчдийн зарим нь   бүсгүйн  зовлонгүй нүүр царай, түүний сууж буй нь  энэ зургийн нөхцөл байдалд  таарахгүйг бас хэлж байв.
Цулбуураа  хурууны үзүүрээр бариад  бараг  цоройн босохдоо тулсан догшин морин дээгүүр бүсгүй нисэн хөөрч буй мэт. Гэхдээ энэ бүгдийг зураач  санаатайгаар  хийсэн ба түүндээ охин тэнгэр мэт гоо үзэсгэлэнт бүсгүй хүрээлэн буй орчноосоо нэн дээгүүр гэдгийг харуулж өгчээ.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики
1. Амацилия. Бага охины сэтгэлийн хөөрлийг дамжуулахаар зураач албаар  хүчлүүлжээ. Амацилия бараг 70 гаруй дуурийг зохиогч Жовани Пачинийн охин. Зохиогчийн  «Помпейн сүүлчийн өдөр» дуурь нь Брюлловын тийм нэртэй гол зургаа бүтээх онгодыг нь өгчээ.


2. Жованнина. «Нүүр царайг илүү хүчтэйгээр барин  түүнийг  буянлагаар зурах нь хөрөг зураачийн жинхэнэ чанар» гэж Брюллов ярьдаг байжээ. Зураач хэт сайшаасан дүрээр  эмэгтэйн суулт, үзэгчдэд дэглэсэн харцыг зуржээ. Үнэн хэрэгтээ бол бодит байдалд  морь унахад хүн бөхийсөн, цулбуурыг  татан барьсан байна.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики

3. Морь. Догшин хүчинд захирагдсан хэтрүүлэгтэй гоо үзэсгэлэн нь романтизмын алдартай сэдэв бөгөөд түүний сод төлөөлөгч нь Брюллов юм. Зураач энд морь унасан бүсгүйн  эмзэг морины хүч хоёрын  эрс тэсийг онцлон гаргаж чаджээ.


4. Салхи. Янз бүрийн биетийг тодруулах зураачийн хүсэлд салхины чиглэл захирагджээ. Хэрэв малгайн гивлүүрийн хөдөлгөөнөөр салхи нэг чигт байгаа бол моднуудыг харахад эсрэгээр үлээнэ. Морьтон бүсгүйн туг үс нь хөдөлгөөнгүй огт салхигүй мэт. 

5. Гэрэлтүүлэг. «Манаргасан гэрэл  бодит гэрлийн  зөвхөн  ерөнхий төсөөллийг өгөн дүрслэлийг илбэдүүлэлтийн сэтгэгдэл төрүүлнэ. Зурагт  гэрлийн рефлекс ба тэдний эх үүсврийн холбоо  байхгүй» хэмээн урлаг судлаач Наталья Калугина тэмдэглэжээ. Парадын хөрөгт  үр дүн гь үнэнээс дээгүүр чухалчлагддаг. 

6. Пейзаж. Дээр нь аадрын үүл хуримтлагдсан цэцэрлэгийн  дүрслэл нь романтик эмэгтэйн маш тайван  төрхийн шилдэг дэвсгэр нь болж байна.
  

7. Морьний хөлөнд зурагдсан нохой. Хүзүүвчинд нь байгаа Samoylo  бичиг  нь энэ хөрөг гүнтний ахайтан Самойловагийн хөрөг биш гэмээр гэтэл уг бичлэг зургийг захиалагчийн нэрийг  дурьдсан хэрэг бололтой.

8. Левретка. Энэ үүлдрийн нохой нь  язгууртан эмэгтэйн атрибутын нэг болдог.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики

Зураач Карл Брюллов /Эх сурвалж: Wikimedia Commons

1799 —Санкт-Петербургт Уран зургийн академийн чимэглэлийн баримлын  багшийн гэрбүлд төржээ.
1809–1821 — Урлагийн академид суралцаад төгсөхдөө «Мамврийн царсны дэргэд гурван сахиусан тэнгэрт Авраамд  буун ирсэн нь» зургаар том алтан медаль авчээ.
1822–1835 — гадаадад голчлон Италид ажиллав.
1828–1833 — Брюлловыг Европт алдаршуулсан өөрийг гол бүтээл  «Помпейн сүүлчийн өдөр» зургаа зуржээ. 
1832–1834 —«Жованнина Пачини, арабчонок (араын хүүхэд гэсэн оросын хуучирсан үг)  нарын хамт байгаа  Юлия Павловна Самойловагийн хөрөг» зургаа зурлаа.
1839 — Рига хотын захирагч Эмиль Тиммын охин, авъяаслаг төгөлдөр хуурчийн охинтой гэрлэв. Гэсэн ч 41 хоногийн дараа  түүнээс салжээ. Эхнэр нь үнэнч биш байснаас болсон байж магадгүй. 
1849 – Гадаадад  гарч эхлээд Мадейро-д дараа нь Италид амьдрав. 
1852 – Зүрхний өвчнөөр Манциана  сууринд нас бараад Ром хотын Тестаччо оршуулгын газар нутаглуулагджээ.
Материал 2021 оны зургаадугаар сард “Вокруг света” сэтгүүлийн зургаан сарын дугаарт хэвлэгдээд 2024 оны зургаан сард шинэчлэгдэн засагдаад дахин нийтлэгджээ

Эх сурвалж: vokrugsveta.ru/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2 цаг 51 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 4 цаг 40 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 4 цаг 52 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 4 цаг 57 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 6 цаг 14 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 6 цаг 22 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 6 цаг 43 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 7 цаг 34 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 7 цаг 38 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 7 цаг 48 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 7 цаг 57 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 8 цаг 11 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 8 цаг 19 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top