x

Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв

Мягмар гаригийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халдсан нь урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон, бусад найман мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлсэн байна.

21 сая гаруй хүн оршин суудаг Москва хот болон Москва муж нь ОХУ-ын хүн ам хамгийн нягт төвлөрсөн бүс нутаг юм. Халдлагын үеэр дронууд  Раменское дүүргийн орон сууцнуудыг мөргөж, гал түймэр гарсны улмаас 46 настай нэг эмэгтэй амь үрэгдэж, гурван хүн шархадсаныг Москва мужийн захирагч Андрей Воробёв мэдээлжээ.

Москва мужийн Раменское дүүрэг Кремлийн ордноос зүүн өмнө зүгт 50 км зайд оршдог. Халдлагын үеэр Москва хотын дөрвөн нисэх буудлын гурав нь зургаагаас дээш цагаар хаагдаж, 50 орчим нислэгийг өөр буудлууд руу буцаажээ.

"Дроны энэхүү халдлага нь Украины эрх баригчдын үнэн дүр төрхийг харууллаа" хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

“Орон сууцны хороололд шөнийн цагаар довтлох нь цэрэг дайны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Киевийн дэглэм мөн чанараа харуулсаар байна. Тэд бол манай дайсан. Тиймээс бид өөрсдийгөө ийм үйлдлээс хамгаалахын тулд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр мэдэгджээ.

Мягмар гаригийн шөнө Оросын тал бас Киев хот руу 46 дроноор довтолсны 38-ыг нь устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Украины талаас ОХУ-ын найман мужийн нутагт дроноор довтолсноос Брянск муж хамгийн олон буюу 70 гаруй нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ.

Оросын арми сүүлийн хоёр жил, хагасын хугацаанд Украины нутаг дэвсгэрт олон мянган пуужин, дроноор довтолж, хэдэн мянган энгийн иргэний амийг хөнөөж, эрчим хүчний болон иргэний дэд бүтцүүдийг сүйтгэсэн. Харин Оросын томоохон хотууд дайны гамшгаас хол байсан юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өмхий украйнууд үхэж дуусаасай!
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 3 цаг 23 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 3 цаг 23 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 3 цаг 24 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 3 цаг 25 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 3 цаг 25 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 9 цаг 2 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 9 цаг 4 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 9 цаг 4 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 11 цаг 4 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 11 цаг 34 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 13 цаг 26 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 13 цаг 32 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 13 цаг 39 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 13 цаг 46 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 13 цаг 55 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 13 цаг 59 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 14 цаг 18 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 14 цаг 20 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 14 цаг 24 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 14 цаг 26 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top