x

"Чулуун хашлага бетоноос 2-3 дахин үнэтэй, 20-30 жилийн настай"

Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос өнөөдөр "Бродюрын мафи" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

-"Сүүлийн үед хашлаганы мафийнхан зүгээр явж байсан бидний талаар буруу зөрүү мэдээлэл гаргаж байгаа. Мөрөөрөө явж байгаад улстөрчдийн тоглоом болмооргүй байна. Жишээлбэл хашлаганы үнийг иргэдэд буруугаар ойлгуулдаг. Чулуун хашлагыг урдаас захиалж авчирдаг цөөн хэдэн компани бий. Өмнө нь хийсэн бетон хашлага шаардлага хангахгүй, богино настай байна.

Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болж байгаа чулуун хашлагатай. Өнгөрсөн хугацаанд эдгээр чулуун хашлагын нэгийг ч солиогүй. Бетон хашлагаас 2-3 дахин үнэтэй чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн настай ажил болно.

Замын компаниуд зураг төсөлд орсон чулуун хашлагаа урдаас авчраад хийх гэхээр улстөрчдийн тоглоомд ороод байгаа нь харамсалтай. Замчид бол улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг баялаг болгодог салбарт ажилладаг хүмүүс. 

Чулуун хашлагын зөвхөн хилээр орж ирж буй үнэ дунджаар 34,000 төгрөг байдаг. Гэтэл нийгмийн сүлжээнд нэг нөхөр 12,000 төгрөгийн үнэтэй байна гэж бичсэн байсан. Хаана ийм үнэтэй байгааг нь лавлаж асуух хэрэгтэй.

Зургийг МРА агентлаг

Нэг хашлагын жингээс нь хамаараад ойролцоогоор 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн гаалийн баримт нь бий. Манай улсад чулуу оруулж ирэхэд хууль хэрэгждэг. Энэ хуульд зааснаар чулуун хашлага оруулж ирэхэд гаалийн татвар нь 20 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь гээд нийт 30 хувийн татвар нэмэгддэг. Ингээд нэг хашлагад ойролцоогоор 29,900 төгрөгийн татвар төлдөг гэсэн үг.

Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэр нэг машинд таван сая төгрөг байдаг. Авто машин тээврийн жинг 27 тонн гэж хязгаарладаг гэж тооцвол нэг хашлагын тээврийн зардал 25,000 төгрөг болдог. Зарим хүмүүс галт тэргээр зөөдөг гэж ярьдаг ч тэр нь бидэнд олдоггүй. Ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд авто машинаар тээвэрлэдэг. Ингээд зардал нэмэгдсээр нэг хашлагын үнэ 100,000 гаруй мянган төгрөг болдог.

Авто замыг дунджаар 10 жил болж байж шинэчлэх шаардлагатай байдаг. Нийслэлийн замын ихэнх нь даац нь хэтэрч, эвдрэлтэй байдаг. Энэ замуудыг шинэчлэхийн тулд хашлагаа заавал солих ёстой. Сүүлийн үед зам дээр элдэв бодис цацаад өмнө нь хийсэн бетонон хашлага хоёроос гурван жил болоод элэгдэж муудаж байна. Нэгэнт ингэж элэгдэж байгаа зүйлийг арчилж солихдоо чулуун хашлага хийвэл манай улсад хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 26 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top