x

Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 

Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. 

Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. 

Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй хүн амын 32.3 хувийг эзэлж байна.

Японы хүн амын хөгшрөлт 1950-иад оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2040 он гэхэд 1971-1974 оны хооронд төрсөн “бэби-бумер” үеийнхэн 65 нас хүрэх үед ахмад настнууд нийт хүн амын 34.8 хувийг эзэлнэ.

Хөдөлмөр эрхэлдэг ахмад настнуудын эзлэх хувь ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд ажлаа үргэлжлүүлэн хийж буй 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 20 дахь жилдээ нэмэгдэж, 9.14 саяд хүрсэн байна.

Тэдний 1.32 сая нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт,  1.07 сая нь, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт, 1.04 сая нь  үйлчилгээний салбарт ажиллаж байна.

65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь 25 орчим хувьтай байгаа бол 65-69 насны ахмадуудын тал хувь нь үргэлжлүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 16 цаг 11 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 16 цаг 11 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 16 цаг 12 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 16 цаг 19 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 16 цаг 19 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 16 цаг 21 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 16 цаг 22 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 19 цаг 31 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 22 цаг 46 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 22 цаг 47 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 22 цаг 48 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 22 цаг 49 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 22 цаг 51 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 23 цаг 11 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 23 цаг 20 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 23 цаг 30 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 23 цаг 46 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 23 цаг 54 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 23 цаг 58 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө Өчигдөр 08 цаг 52 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ
Top