x

“Эмми” наадмын шилдгүүд тодорлоо

Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Пикок” театрт орон нутгийн цагаар ням гаргийн орой амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын эхээр болсон “Creative Arts Emmy Awards” наадмаас 14 шагнал хүртсэн Японы түүхэн цуврал болох “Shogun” нийт 18 шагнал хүртсэнээр нэг улирлын дээд амжилтыг тогтоожээ. Тус цуврал нь “Шилдэг драмын цуврал” төрөлд тэргүүлснээс гадна Хироюки Санада, Анна Савай нар өөрсдийн бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн цомыг өргөжээ.

Харин “Шилдэг инээдмийн цуврал” төрөлд “Hacks” цуврал шалгарсан бол “Baby Reindeer”, “The Bear” цувралууд тус тус дөрвөн шагнал хүртлээ. Наадмын эхний шагналууд болох шилдэг гол ба туслах дүрүүдийн шагналыг Эбон Мосс-Бакрак, Жереми Аллен Уайт, Лиза Колон-Зайас нар хүртсэн бөгөөд тэд бүгд “The Bear” инээдмийн цувралд тоглосон юм.

Хамтран зүтгэгчдэдээ “Эмми”-гийн шагналыг гардуулан өгсөн олны танил эрхмүүдийн дунд Билли Кристал, Виола Дэвис, Селена Гомез, Стив Мартин, Майя Рудольф, Мартин Шин нар байлаа. Ингээд энэ удаагийн “Эмми” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг драмын цуврал: “Shōgun” 

Шилдэг инээдмийн цуврал: “Hacks”

Шилдэг богино хэмжээний цуврал: “Baby Reindeer” 

Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Хироюки Санада, “Shōgun

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Анна Савай, “Shōgun

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Билли Крудап, “The Morning Show”

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Дебики, “The Crown” 

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт, “Hacks”

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Эбон Мосс-Бакрак, “The Bear”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ричард Гадд, “Baby Reindeer”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жоди Фостер, “True Detective: Night Country” 

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ламорн Моррис, “Fargo”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жессика Ганнинг, “Baby Reindeer” 

Шилдэг реалити/өрсөлдөөнт цуврал: “The Traitors” 

Шилдэг ярилцлагын шоу: “The Daily Show” 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 2 цаг 50 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 2 цаг 52 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 2 цаг 55 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 2 цаг 56 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 2 цаг 57 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 20 цаг 12 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 20 цаг 12 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 20 цаг 13 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 20 цаг 20 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 20 цаг 20 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 20 цаг 22 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 20 цаг 23 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 23 цаг 32 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин...
Top