x

Б.Баасандорж: Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгана

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.10) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар оролцов.

УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны ээлжит бус чуулганыг хаахдаа онцолсон гурван төгөлдөржилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Б.Баасандорж:

-Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон.

Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад УИХ анхаарч ажиллана.

Гуравдугаарт,  хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстойг УИХ-ын дарга тэмдэглэсэн.

1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиуд байна.

Холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байна.

Хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3,  хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулсан.

УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахалж байна. УИХ-ын дарга, холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, цаашид хийх өөрчлөлт, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр санал солилцсон. Үүний үр дүнд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулан ажиллаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Хуулийн зохицуулалт, бичилт, техник энгийн ойлгомжтой биш, хууль бүтээх бүхий л үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангалттай хэмжээнд хангадаггүй. Одоо хэрэгжиж байга Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахаар тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй, шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн.  Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ахалж байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар УИХ-д танилцуулна. Бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ УИХ-д танилцуулахаар ажиллаж байгаа" гэв.

2024 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-нд эхлэх тул үүнээс өмнө Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгаа юм байна.

Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан тул иргэд саналаа өгөх боломж нээлттэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 3 цаг 29 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 3 цаг 31 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 3 цаг 32 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 5 цаг 32 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 6 цаг 1 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 7 цаг 53 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 8 цаг 0 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 8 цаг 6 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 8 цаг 14 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 8 цаг 22 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 8 цаг 26 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 8 цаг 45 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 8 цаг 47 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 8 цаг 51 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 8 цаг 53 мин “Эмми” наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 54 мин “Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ 8 цаг 55 мин Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна 9 цаг 54 мин Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 18 цаг 44 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ Өчигдөр 18 цаг 44 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top