x

Америкийн нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ

Америкийн алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч Барри Макферсон даваа гарагт мэдэгджээ.

Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм. 

Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртжээ. Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “Great American Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ.

Ж.Жонс мөн олон арван телевизийн сурталчилгаанд өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн бөгөөд “Энэ бол CNN” гэж хэлснийг нь CNN телевиз олон жилийн турш мэдээ нэвтрүүлэхдээ ашиглажээ. Үүнээс гадна, 1989 онд “Field of Dreams”, 1995 онд “Cry, The Beloved Country.” зэрэг уран сайхны кинонуудад тоглосон байна.

2005 онд Ж.Жонс “Оддын дайн” цувралын “Revenge Of The Sith” ангид, мөн 2014 оны “Star Wars Rebels” хүүхэлдэйн кино, 2016 оны “Rogue One: A Star Wars Story.” ангид Дарт Вейдерийн дүрдээ дахин дуу оруулжээ.

“Оддын дайн” кинонд Дарт Вейдерын хүү Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл мэдэгдэхдээ, “Оддын дайн”-д хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан дэлхийн шилдэг жүжигчдийн нэг хэмээн Ж.Жонсыг тодорхойлоод, түүнийг маш ихээр санан дурсах болно гэлээ.

“Жеймс Эрл Жонс. Түүн шиг гайхалтай хүн дахин хэзээ ч төрөхгүй” гэж жүжигчин ЛеВар Бертон X хуудсандаа бичжээ. Жүжигчин Колман Домингогийн хувьд, “Хүндэт Жеймс Эрл Жонс танд бүх зүйлд баярлалаа. Одоо амар амгалан нойрс доо. Та хамгийн сайнаараа хичээсэн” гэж олон нийтийн сүлжээний хаягтаа нийтэлсэн байна.

CNN телевиз мөн эмгэнэл илэрхийлжээ. “Жеймсийг таалал төгссөн тухай мэдээг сонсоод бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр олон арван жилийн турш CNN болон манай брэндийн дуу хоолой болж ирсэн. Энэ гайхалтай хоолой бол Жеймсийн талаар дэлхий дахинаараа санан дурсах олон зүйлийн зөвхөн нэг нь юм. Бид зүрх сэтгэлээрээ түүний ар гэрийнхэнтэй хамт байна” гэж тус телевиз мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 3 цаг 21 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 3 цаг 23 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 3 цаг 24 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 5 цаг 24 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 5 цаг 53 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 7 цаг 45 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 7 цаг 52 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 7 цаг 58 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 8 цаг 6 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 8 цаг 15 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 8 цаг 19 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 8 цаг 37 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 8 цаг 39 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 8 цаг 43 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 8 цаг 45 мин “Эмми” наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 46 мин “Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ 8 цаг 47 мин Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна 9 цаг 46 мин Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 18 цаг 44 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ Өчигдөр 18 цаг 44 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top