x

БНХАУ-ын мэргэжилтнүүд нисэх буудлуудыг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч байна

 ИНҮТ-ийн даргын урилгаар БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийн Монгол Улсад хийх ажлын айлчлал өнөөдөр эхэллээ.

Нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд манай улсад  2024 оны 9 дүгээр сарын 8-15-нд ажиллаж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилга байгууламж, ашиглалтыг цогцоор нь дахин төлөвлөж, ТЭЗҮ-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Буянт-Ухаа” ОУНБ болон Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг сайжруулах, БУОУНБ-ын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, нисэх буудлын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, жишиг ногоон нисэх буудал болгох судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах зэрэгт зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллах юм.

ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр болон даргын зөвлөлийн гишүүд “ROC Aviation” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр тус компанийн мэргэжилтнүүдэд хандан урилга хүлээн авч, нисэх буудлуудыг хөгжүүлэх тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ИНҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас нисэхийн салбарт тулгуурлан бүс нутгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгохоор зарласан. Үүн дээр болон БУОУНБ-ыг хэрхэн хөгжүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгнө гэж найдаж байна. ИНҮТ шаардлагатай мэдээллүүдийг өгч, бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэлээ.

“ROC Aviation” компанийн Гүйцэтгэх захирал ноён Ли Вей хэлэхдээ, “Манай компани БНХАУ-д “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд нисэх буудлыг шинэчлэх, дахин төлөвлөх, барих зэргээр цогцоор нь хөгжүүлэхэд зөвлөн туслах цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид БУОУНБ болон “Гурвансайхан” нисэх буудлын талаар суурь судалгаа хийсэн. Айлчлалын өдрүүдэд илүү нарийн судалгаа хийж, газар дээр нь ажиллан, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Ногоон нисэх буудал бий болгоход цаашид илүү урт хугацаанд үр өгөөжтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.

Үүний дараа “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд БУОУНБ-д ажиллалаа. Тус уулзалтад ИНҮТ-ийн холбогдох бичг үүргийн нэгжийн удирдлагууд оролцов гэж ИНҮТ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 3 цаг 30 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 3 цаг 32 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 3 цаг 32 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 5 цаг 32 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 6 цаг 2 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 7 цаг 54 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 8 цаг 0 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 8 цаг 7 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 8 цаг 14 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 8 цаг 23 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 8 цаг 27 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 8 цаг 46 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 8 цаг 48 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 8 цаг 52 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 8 цаг 54 мин “Эмми” наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 55 мин “Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ 8 цаг 56 мин Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна 9 цаг 55 мин Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 18 цаг 44 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ Өчигдөр 18 цаг 44 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top