x

Уэльсийн гүнж Кейт химийн курс эмчилгээгээ дуусгажээ

Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө хааны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.

“Зун дуусах дөхөж буй энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууссан нь надад ямар их тайтгарлыг авчирч буйг би төсөөлөн хэлж чадахгүй байна. Сүүлийн 9 сар бол манай гэр бүлийн хувьд асар хүнд үе байлаа. Дадаж сурсан хэвийн амьдрал маань нэг л мөчид өөрчлөгддөг юм байна” хэмээн гүнж ярьсныг түүний хэвлэлийн алба нийтэлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, он дуусахаас өмнө Кейт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох ажээ. Мөн Кенсингтоны ордноос Кейт, Уильям нар гурван хүүхэдтэйгээ хамт байгааг харуулсан гэр бүлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

“Хорт хавдраас ангижрах нь маш хүнд хэцүү, айдас төрүүлсэн, урьдчилан таамаглах аргагүй үйл явц юм. Хүмүүс бид ямар их эмзэг вэ гэдгийг ойлгон мэдэрч, бүх зүйлийг шинээр харахад хүрч байна. Амьдралд байдаг энгийн атлаа чухал зүйлүүдийг бид бүхэн байх л ёстой гэж үздэг. Харин одоо энэ бүхнийг дахин шинээр ухамсарлан ойлгож, энэ бүхэнд талархаж байх хэрэгтэй гэдгийг сүүлийн үед болсон үйл явдлууд Уильям бид хоёрт ойлгууллаа” хэмээн Кейт ярьжээ.

Уильямын эцэг болох хунтайж Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залж, Чарльз III хаан хэмээн өргөмжилсний дараа Уильям, Кейт хоёрт Уэльсийн хунтайж, Уэльсийн гүнж гэдэг цол хэргэмийг олгосон юм.

Энэ оны нэгдүгээр сард Кейт хэвлийн хөндийн мэс засал хийлгэх явцад түүний биед хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэнийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн анзаарсан байна.  

Энэ талаар элдэв цуу яриа дэгдээхгүйн тулд Кенсингтоны ордноос Уэльсийн гүнжийн өвчний онош болон тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр химийн эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Мөн Кейт биеийнхээ байдал, эмчилгээний талаар дүрс бичлэгээр ярьсан билээ.

Мэс засалд орсныхоо дараа тэрбээр 6 дугаар сард олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд Чарльз III хааны төрсөн өдөрт зориулсан туг залах ёслолд оролцож, 7 дугаар сард Уимблдоны теннисний тэмцээнийг үзэж сонирхжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 3 цаг 30 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 3 цаг 32 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 3 цаг 33 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 5 цаг 32 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 6 цаг 2 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 7 цаг 54 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 8 цаг 1 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 8 цаг 7 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 8 цаг 14 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 8 цаг 23 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 8 цаг 27 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 8 цаг 46 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 8 цаг 48 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 8 цаг 52 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 8 цаг 54 мин “Эмми” наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 55 мин “Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ 8 цаг 56 мин Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна 9 цаг 55 мин Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 18 цаг 44 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ Өчигдөр 18 цаг 44 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top